Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ил тод байдал

Худалдаа үйлчилгээний ил тод байдал

                                                     НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИАС

 

5.1.4.Хүүхдийн хүнс нь пестицид агуулаагүй.

5.5.Хүүхдийн хүнсэнд транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд ашиглахыг хориглоно.

6.1.5.бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг нээхийн өмнө болон нээсний дараа хадгалах заавар.

6.2.Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод байршуулах мэдээлэл монгол хэлээр бичигдсэн байна.

8.1.Нэмэгдэл хоол, ундааны сав, баглаа боодол, шошгод энэ хуульд заасан ерөнхий шаардлагаас гадна дараахь мэдээллийг байршуулна:

8.1.1.шошгын нүүрэн хэсэгт бүтээгдэхүүнийг хэрэглэх нас;

8.1.2.бэлтгэх, хадгалах горим алдагдсантай холбоотой үүсэх эрүүл мэндийн эрсдэлийг сануулсан анхааруулгыг "САНАМЖ" гарчгийн доор;

8.1.4.хэрэглэх зааврын хажууд "ДАВС, ЭСХҮЛ ЧИХЭР НЭМЖ БОЛОХГҮЙ" гэсэн мэдээлэл том үсгээр.

10.2.4.эрүүл мэндийн байгууллагын орчинд зориулалтын бүтээгдэхүүнтэй холбоотой танилцуулга, зурагт хуудас байршуулах;

 11.1.Нялх, балчир хүүхдийн хооллолтын талаархи мэдээлэл, сургалтыг эрүүл мэндийн байгууллага болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй төрийн бус байгууллага ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан зохион байгуулна.

14.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүрэгтэй:

14.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад эрүүл мэнд, хүнс, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд хамтарч ажиллана.

                                                     

15.1.3.эрүүл мэндийн ажилтан  иргэдэд энэ хуулийн 11, 12, 13 дугаар зүйлд заасан мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулах.

17. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүрэг: 17.2.Иргэн хүүхдэд зориулсан хүнстэй холбоотой зүй бус зар сурталчилгаа болон хууль зөрчсөн үйлдлийг холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

18 дугаар зүйл. Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

18.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд дараахь этгээд хяналт тавина:

18.1.1.төрийн хяналтыг бүх шатны Засаг дарга, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд;

 19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

                                                             Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар