Эрдэнэцагаан сумын хүнсний худалдааны газруудад хяналт
шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд ажилласан тухай тайлан
2022.05.01 Чоно-гол
Тус сумын Хүнсний дэлгүүрүүдэд 2023 оны 04 дүгээр сарын 24-28-ны хооронд хүнсний 17 дэлгүүр, махны худалдаа 1, талхны цех 1 бүгд 19 газарт удирдамжинд заагдсан заалтын хүрээнд хяналт шалгалт хийж үзэхэд дараахь зөрчил, дутагдал илэрч зөрчлүүдийг арилган зөвлөмж зөвлөгөө өгч ажилласан.
1.Чандмань-2 дэлгүүр- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй,
2.Билгүүн дэлгүүр- Хаяг, хугацаа тодорхойгүй бараа, хугацаа хэтэрсэн,хадгалалтын горим зөрчсөн бараа худалдсан, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй, / тахианы гуя, чавга, тараг, хэрчсэн гурил,/ 15ш
3.Далайбулаг дэлгүүр- Хугацаа тодорхойгүй, тундас үүссэн бараа, хугацаа хэтэрсэн бараа худалдсан, үнийн мэдээлэл тодорхойгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй, /алаг салат, гое ундаа, гурилан бүтээгдэхүүнүүд, хөөсөн чихэр зэрэг 35ш
4.Жимс, ногооны дэлгүүр- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй,
5.Баялаг дэлгүүр-Үнийн мэдээлэл тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй,
6.Баянцагаан дэлгүүр- Зөвшөөрөлгүй тамхи худалдаалсан, бөөний худалдаа гэсэн хаягийг байрлуулсан, бусад барааны үнийн мэдээлэл тавигдаагүй тамхины үнийн мэдээлэл нэг бүрчлэн тавьж, тамхийг олон нэр төрлөөр лангуунд өрж байрлуулсан, дотоод хяналтын журамгүй, гурилан бүтээгдэхүүн, кимчины хугацаа дууссан, тундас үүссэн ундаатай, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй, /Гоё ундаа,гурилан боов, кимчи,тамхи/
7.Эрдэнэ дэлгүүр- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, эклер бүтээгдэхүүн тоос тоосонцорын хамгаалалтгүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй,
8.Индеранил- Үнийн мэдээлэл тодорхойгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй,
9.Зотол дэлгүүр- Хаяг, хугацаа тодорхойгүй бараа, хугацаа хэтэрсэн,хадгалалтын горим зөрчсөн бараа худалдсан, түргэн хоол хийж кассаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй хамгаалалтгүй худалдсан, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй, /Хиам,гурилан бүтээгдэхүүн, салат,бэлэн гоймон, амтлагч, кимчи, ундаа,самар,хайрцагтай гурилан боов,борцтой цай гэх мэт 11 нэр төрлийн 64ш бараа/
10.Молор-эрдэнэ- дэлгүүр хугацаа хэтэрсэн бараа худалдсан, үнийн мэдээлэл тодорхой бус, эрүүл мэндийн үзлэгт ороогүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй, /Талхны крем, бэлэн гоймон, консерв,гурилан боов 4 нэр төрлийн 15ш
11.Есөн дүнчүүр-дэлгүүр Хаяг, хугацаа тодорхойгүй бараа, хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим зөрчсөн бараа худалдсан, эрүүл мэндийн үзлэгт ороогүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй, /тахианы гуя,молоко, жантай гоймон, ундаа, амтлагч,гурилан бүтээгдэхүүн, набор, пичень,ёотон зэрэг 11 нэр төрлийн 68/
12. Дэлгэрэх дэлгүүр- хугацаа хэтэрсэн бараа худалдсан, эрүүл мэндийн үзлэгт ороогүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй, иргэний гомдолоор 5-р сарын 2-нд дахин үзлэг хийж шинэ бараа татан авалтаар хятад тахианы гуя авчирсан байсаныг тоолж лангуунаас татаж авч өөрийн дотоод хяналтаар устгууллаа /кимчи 1 нэрийн 2 ш, хятад тахианы мөч 20ш/
13. Баян-ундрага дэлгүүр- Хаяг, хугацаа тодорхойгүй бараа, хугацаа хэтэрсэн бараа худалдсан, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын үр дүнгийн хямдралын лангуу ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлгүй, иргэний гомдолоор 5-р сарын 2-нд дахин үзлэг хийж шинэ бараа татан авалтаар хятад тахианы гуя авчирсан байсаныг тоолж лангуунаас татаж авч өөрийн дотоод хяналтаар устгууллаа /хавчуургатай боов, халуун ногоо 2ш, тахианы гуя 10ш /
14.Баянбулаг дэлгүүр- Хаяг, хугацаа тодорхойгүй бараа, хугацаа хэтэрсэн бараа хоол хийж худалдах, хоол хийгдсэн цаг хугацаа бүртгэл хяналт байхгүй, дотоод хяналтын журамаа хэрэгжүүлээгүй, эрүүл мэндийн үзлэгийн хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноогүй бараа татсан, /3-н төрлийн гурилан бүтээгдэхүүн, хоол, бэлдсэн гурил, тахианы гуя 2 төрөл, кимчи, иогурт, хиам, сосесик, цагаан будаа / 75 ш Дотоод хяналтын багаар устгал хийсэн тайлан ирүүлсэн.
15. Жаргалан талхны цех- Цэвэрлэгээ үйлчилгээ хийж, бараа бүтээгдэхүүний хаяг, хугацааг тогтмол тавьж хэвшихийг зөвлөж ажилласан.Дотоод хяналтын журам байхгүй, бараа бүтээгдэхүүний үлдэгдэлийн бүртгэлгүй, Эрүүл мэндийн үзлэгийн хугацаа энэ сард дуусаж байгаа одоо үзүүлэхээр явна.
16. Дээж махны газар- хариуцагч солигдож цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан. Хүнсний худалдаа эрхлэгчний цахим бүртгэлд бүртгүүлж, гарал үүсэл тодорхой махыг бүртгэж оруулж байхыг зөвлөн ажилласан.
17. Номин дэлгүүр- хугацаа дууссан бараа худалдсан,дотоод хяналтгүй, /тахианы гуя,бэлэн гоймон хиам 25ш/
18. Уртын цагаан овоо- дэлгүүр хугацаа дууссан бараа дотоод хяналтаа хийгээгүй, /тараг, сүү 20ш/
19. Номин эрдэнэ- дэлгүүр хугацаа дууссан бараа, дотоод хяналтаа хийгээгүй
/ хятад ууттай хар чавга,бэлэн гоймон 25/
Мөн хүнсний дэлгүүр, хоолны газрууд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэхь заалтын хэрэгжилтийг хангаж хяналтын байгууллагад мэдээллээ ирүүлээгүй зөрчилтэй байна.
Ажиллах хугацаандаа дараахь ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн.
1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь igov.mn бүртгэлд хамрагдсан байх гэсэн шаардлагыг биелүүлэх зорилгоор дээрх 19 хүнсний худалдааны газарт зөвлөмж, албан бичиг бэлтгэн өгч гарын үсэг зуруулж ажилласан.
2. Хүнсний нөөцийн мэдээг дэлгэрэнгүй авсан.
3. Өргөн хэрэглээний барааны үнийн судалгааг авч нэгтгэн цахим сүлжээнд мэдээлж аймагт холбогдох байгууллагад мэдээ дамжуулсан.
4.Хүнсний 6 дэлгүүрт дотооддоо хийх устгал, буцаалтын бараа зэргийг буцаасан эсэх, иргэний гомдлын дагуу 2-3 удаа дахин очиж ажилласан.
5.Дотооддоо устгалаа хийгээгүй лангуундаа бараагаа буцааж тавьсан зэрэг асуудал үүсгэсэн Зотол дэлгүүрийг барааг ажилтантай нь хамтарч дотоодод нь устгасан, Молор-эрдэнэ, Есөн дүнчүүр, дэлгүүрүүд зарим бараагаа өөрсдөө устгасан байсан устгаагүйг нь баталгаа гаргуулан Малын эмч Э.Чимэдочир, харуул Э.Мөнхбат,Мал эмнэлгийн улсын байцаагч Н.Сувдчимэг, 8-р багийн Иргэдийн Хурлын дарга Н.Чинбат, ХХ,ЖДҮ,Х хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа нар хогийн цэгт устган зурагжуулж ажилласан. /Барааны зураг нэр төрөл дэлгүүрт тухайн үед хариуцаж байсан ажилчдаар баталгаажсан гарын үсэгтэй нотлох баримтаар хавсаргав/
6. Шалгалтын явцад 10 нэр төрлийн зөрчил бүртгэгдэж, хүнсний 25 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн зөрчилтэй хүнсэнд хэрэглэх шаардлага хангахгүй болсон байсныг илэрүүлж газар дээр нь зөрчлийг арилган, зөвлөн туслан ажилласан.
Бараа бүтээгдэхүүний хугацаа хэтрэлт, шошгын зөрчил илэрээгүй Эрдэнэ,Чандмань-2, Баялаг, Жимс ногооны дэлгүүрүүд байлаа.
Тайлан бичсэн:ХХ,ЖДҮ,Х- хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа
Ажлын хэсгийн гишүүд: Мал эмнэлгийн Улсын байцаагч Н.Сувдчимаг
Татварын улсын байцаагч П.Одончимэг
8-р багийн ИНХ-ын дарга Н.Чинбат
МЭТ-ын Малын эмч Э.Чимэдочир
ЗДТГ-ын харуул Э.Мөнхбат