Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Эрүүл мэндийн төв

Мэдээ мэдээлэл

 Глобал Сангийн дэмжлэгтэй “Монгол улсад ХДХВ, Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд “Сүрьеэгүй сум” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх сум Эрдэнэцагаан нээлтийн үйл ажиллагааг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор сумын Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Хилийн цэргийн ангийн захирагч, ОБ-ын ГУТА 47-р ангийн захирагч, Ахмадын хорооны дарга, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөл болон албан байгууллагын дарга, шийдвэр гаргагч нарт 2022 оны 03 сарын 24-ны “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-өөр амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг зохион байгуулах ЭМТ-ийн “Сүрьеэгүй сум зорилтот хөтөлбөрийн баг” 6 хүний бүрэлдэхүүнтэй томилогдон нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллалаа.“Сүрьеэгүй Эрдэнэцагаанчууд” хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 зорилт, 17 заалттайгаар боловсруулан сумын Засаг даргаар батлуулж, хэлэлцүүлэг хийн тэдэнтэй санал бодлоо солилцон зорилтот хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг контент ашиглан иргэдэд хүргэх, сурталчилах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн ажиллалаа.

АНЭ-ийн сүрьеэгийн зохицуулагч эмч, рентгений эмч, техникч нарыг зөөврийн рентген аппараттай авчран сумын эрүүл мэндийн төвд 2022 оны 03 сарын 20-24-ны өдрүүдэд эрсдэлт болон зорилтот бүлгийн, ойрын хавьтлын иргэдэд илрүүлэг үзлэг, оношлогоог зохион байгуулж 246 хүнийг хамруулан 13 хүний 26 сорьцыг АНЭ-ийн сүрьеэгийн лабораторит илгээв.