Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ерөнхий боловсролын сургууль

Мэдээ мэдээлэл

ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 19.990.000 төгрөгөөр насан туршийн боловсролын анги тохижуулалт хийгдсэн.


Мандах нар” олон улсын байгууллагааас зарласан  Англи хэлний кабинет, лаборатори байгуулах төслийн шалгаруулалтанд оролцож, төсөл дэмжигдэн  кабинетын тоног төхөөрөмжийг хүлээн авч шинээр кабинет байгуулсан.

Монгол улсын засгийн газар, холбооны бүгд найрамдах герман улсын засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд германы сэргээн босголтын зээлийн банкаар (kfw) дамжуулан хэрэгжүүлж буй “биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд “эко кабинет”-ыг бүрэн тохижуулсан.Сүхбаатар аймагт хэрэгжиж буй “орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зарласан сургуульд суурилсан энтрепрайз төслийн уралдаанд манай сургууль шалгарч 75 сая төгрөгийн санхүүжилт аван үйл ажиллаагаа явуулж байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 19.750.000 төгрөгөөр урлагийн заалны засвар хийгдсэн.