Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Төрийн байгууллага

Гал түймэр унтраах, аврах 47-р анги

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах аврах 47-р анги нь МУЗГ-ын 2015.05.18 200 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан. Ангийн шинэ барилгыг БНХАУ, Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон ӨМӨЗО-ны Шилийн голын аймаг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын хамтын ажиллагааны хүрээнд байгуулж 2019-09-25 өдөр нээлтээ хийж ашиглалтанд оруулсан.​ Байгуулагдснаас хойш өдгөө хил залгаа Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдад болон хөрш зэргэлдээх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутагт дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Одоогоор Ангийн захирагч-1, Салааны захирагч-3, Автын механик-0, Нярав, багны засварчин -1, ГУАМ-ны жолооч-5, Аврагч гал сөнөөгч-12, ДХавагч -4, Үйлчлэгч-1, Нийт 27 ажилчинтай. Техник тоног төхөөрөмжийн хувьд Гал унтраах үндсэн албаны автомашин-1, Гал унтраах туслах албаны автомашин-1, Шуурхай албаны автомашин-3 үйл ажиллагаагаа явуулж байна.