Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Мэдээ, мэдээлэл

Сарын мэдээ

2022 ОНЫ 7 ДУГААР САРЫН МЭДЭЭ

            Хууль, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын хүрээнд:  Ардын хувьсгалийн 100,101 жил, Сум байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмыг 07 дугаар сарын 07,08 өдрүүдэд тэмдэглэн өнгөрөөлөө. Хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17-04-019/18 дугаартай  Улсын байцаагчийн зөвлөмжийн дагуу Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд хэрэгжилтийг хангуулах заалтууд,

2 Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор хоол, хүнсээр дамжих хордлого халдвараас сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ирүүлсэн зөвлөмж үүдийг хүлээн авч дараахь ажил арга хэмжээг зохион байгуулж ажиллаа. Үүнд:

Нэг:  17-04-019/18 дугаартай бүхий зөвлөмжөөс өөрийн ажил үүргийн хүрээнд  8-н  заалтыг сумын хэмжээнд бэлтгэж  сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/35 тоот албан бичгээр  Хүнс, Худалдаа үйлчилгээ,хоол үйлдвэрлэлийн газруудын эздэд  зөвлөмж мэдэгдэл хүргэсэн.  Мөн “Сумын өнгө үзэмж тохижилтонд аж ахуйн нэгж байгууллага, үйлчилгээний газруудын үүрэг, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх тухай” 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот албан даалгавар гарч нийт аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудад хүргэж ажилласан.

Хоёр: 17-03-018/19 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хүнсний худалдаа эрхлэгчдэд шуурхай хүргэж ажилалаа. Зөвлөмжийн дагуу гэнэтийн Хяналт шалгалтыг зохион байгуулахаар сумын Засаг даргын  2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн А/104 тоот захирамжаар ажлын хэсэг батлуулан дээрхи худалдаа үйлчилгээний газруудад тогтмол хяналт тавьж сэрэмжлүүлгийг өгч ажилалаа.

 

Хөдөө аж ахуйн чиглэлээр: ХАА-н мэргэжилтэн мал аж ахуйн улсын зөвөлгөөнд оролцож ирсэн. энэ талаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. төлийн мэдээ, хорогдлын мэдээ, үнийн мэдээг 8-н багаас хүлээн авч дээд байгууллагад дамжууллаа.

 

Улсын хэмжээнд 10 жил тутамд зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн тооллого-2022 арга хэмжээг амжилттай хийж дуусгалаа.  Хөдөө аж ахуйн тооллого явуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 06 ны өдрийн А/90 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажилд 396 өрх түүврээр хамрагдан, 6-н тоологч, 1 шалгагч, 6 жолооч, 8-н багийн Засаг дарга хамтран оролцсон.

  • Сүхбаатар аймгийн хөдөө аж ахуйн газарт гэрээний биелэлтээ хүргүүлж ажиллаа.
  • ХААТооллогын ажилд ашиглаж байсан комьпютерийг аймаг хүргэж өгч ажиллаа.
  • Сумын газар нутгийн нэр, хил заагийг тогтоож пайз байршуулах, малчдад мэдээлэл хүргэж нэрийг баталгажуулан ажиллаа.
  • Малын бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, үржлийн бүртгэлийн программын сургалтанд идэвхтэй оролцож шинэчлэн ажиллаа.
  • Ээмэгжүүлсэн малыг программд шивж оруулах эхлэх

Газар тариалан эрхлэх, эрхэлж зэрэг иргэдийн судалгааг аймгийн газар тариалангийн мэргэжилтэнд файлаар өгсөн. Дахин шинээр 1 /нэг/ аж ахуйн нэгж нэмж бүртгүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 135235 толгой мал төл хүлээн авсан байна. мал төллөлт 73,8 хувьтай байна. нөөцийн мэдээг  1 өдөр бүр дамжуулж байна

Төлийн хорогдол 175 толгой төл мал  байна

Татварын чиглэлээр: Цалингийн ашгаар 38 татвар төлөгч татварт хамрагдахаас 29 татвар төлөгч хамрагдаж 240583536,71 төгрөг.

Үл хөдлөх хөрөнгө 34 татвар төлөгч татварт хамрагдаж 8232235,33 төгрөг

Гал зэвсгийн албан татвар 88 татвар төлөгч татварт хамрагдахаас 12 татварт хамрагдаж 812000 төгрөг.

Малын тоо толгойн албан татвараар 170 иргэнээс 89299200,50 төгрөг.

Улсын тэмдэгтийн хураамжаар 3,568,500төгрөг,

Газрын төлбөрөөр 9,586,289 төгрөг,

Хүү торгууль-19,258,419,52 төгрөг

Тус тус орлогыг сумын төсөвт төвлөрүүллээ. 2022 оны 7-р сард төсөвт 9 байгууллагын 1819 ширхэг, 7,360,489,504.5 төгрөгийн гүйлгээ хийж хянаж баталгаажуулан ажиллаад байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 нийт 403,176,574.62 төгрөгийн орлого төвлөрч,  орон нутгийн төсөвт байгууллагад  624,809,048.05 төгрөгийг санхүүжилтийг олгож ажиллаа.

 

Статистикийн ажлын хүрээнд:

2022 оны Аймаг, сумын  Засаг дарга нарын захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж 2022 оны 07-р сарын мэдээг 5-н төрлийн 59  ширхэг мэдээ, Улирлын 10 ААНэгжийн 21 ширхэг мэдээ, өргөн бараа хэрэглээний үнийн мэдээнд 3-н ААНэгж, 3-н эмийн сан, 2 ШТСтанцаас, эрчим, Үсчин гэсэн газруудаас үнийн мэдээг авч 7 удаа авч хугацаанд нь хүргүүлж ажилласан. Статистикийн хуулийн шинэчлэлийн санал асуулгын 3 судалгаа, цахим сургалтанд 3,  түүвэр хаягийн судалгаа 1 тус тус хамрагдаж хугацаанд ннь хүргүүлэн ажиллаа.

Шилэн данс хөтлөлтийн хүрээнд

 Шилэн дансны 07-р сарын мэдээллийг байршуулан, Ил тод байдлын цахим санхүү уриатай Эрдэнэцагаан вэб хуудсанд төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг байршуулан ажилласан. Шилэн дансны мэдээллээр хэрхэн орох талаар малчдын зөвлөгөөн 156 малчин, хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар 60 эмэгтэйчүүдэд, ИТХ-ын  14 төлөөлөгчид тус тус мэдээлэл хүргүүлэн ажилалаа.

Тайлан бичсэн: ХЭЗ,ХШҮ- хариуцсан мэргэжилтэн Д.Жагварал