2022 ОНЫ 9 ДУГААР САРЫН МЭДЭЭ
Хууль, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын хүрээнд:
Албан байгууллагууд болон ЗДТГ-н албан хаагчидад Дотоод хяналт шалгалтыг удирдамжийн дагуу явуулж ажиллалаа. 2022 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар арын 05-нд суманд зохион байгуулагдаж, 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн цэрэг татлагад сумаас тэнцсэн 29 цэрэг тэнцсэн. Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Баруун-Урт бүсүүдийн тогооч, зөөгчийн сургалт ур чадвар уралдаан -2022 тэмцээнийг Сүхбаатар аймгийн тогооч нарын холбоо, ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Ерөнхийлөгчийн Тэрбум мод үндсэний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлигийн дагуу намрын мод тарилтанд Засаг даргын тамгын газрын бие бүрэлдэхүүн 2000ш хайлаас модыг тарьсан Аймгийн санхүү хяналт, аудитын газраас ирсэн ажлын хэсэгт ОНХСан, СХС-ын 2020, 2021 оны санхүү баримт бичгээ шалгуулан ажиллалаа Аймгийн санхүү хяналт, аудитын газраас ирсэн ажлын хэсэгт ОНХСан, СХС-ын 2020, 2021 оны санхүү баримт бичгээ шалгуулан ажиллалаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын хүрээнд: Сумын Засаг даргын захирамж 8, албан тоот 6, Тамгын газрын даргын тушаал 3 ирсэн бичиг 26, хариутай бичиг 4, өргөдөл гомдол .5–ийг хүлээн авч ажиллаа.
Хөдөө аж ахуйн чиглэлээр : Хадлан тэжээл бэлтгэлт 39 хадлангийн салаа хэсэг 9600 га талбайд хадлан тэжээл бэлтгэж байна. сумын аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 5 тэжээл нөөцөлсөн. Ангилалт, ээмэгжүүлэлтийн ажилтай танилцаж заавар зөвөлгөө өгч, сайн чанарын махны чиглэлийн адуу, үхэр, хонин сүргийн сууриудаар орж үүлдэр угсааг баталгаажуулах ажлыг хийж байна.
Дутагдах хээлтүүлэгчийг нөхөн тавих ажлыг эрчимжүүлэх, отор нүүдлийн судалгааг мал эмнэлгийн байгууллагаас авах, мал эмнэлгийн бичгийг үндэслэн отор нүүдэл оруулах шаардлага тавьсан. Тариалан эрхлэгчдийн бүртгэл мэдээллийн шинэ цахим программтай болсон. Сумын хэмжээнд 12 тариалан эрхлэгч иргэн, 1 аж ахуйн нэгжийн бүртгэл хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар 135235 толгой мал төл хүлээн авсан байна. мал төллөлт 73,8 хувьтай байна.
Төсөв санхүүгийн хүрээнд:
Төлөвлөгөөний дагуу ажиллаж 1-10-р сарын байдлаар орлогыг төрлөөр тайлагнавал:
Гэр бүл хүүхэд хамгааллын хүрээнд:
Гэр бүлийн хүчирхийллийн 1 холбогдогчидтой уулзаж гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн байдлын нөхцөл байдлын үнэлгээ зэргийг хийж, хүүхдийн эрсдлийн үнэлгээ хийж ГБХЗХГ-т мэдэгдсэн. Гэр бүлийн салалтаас шалтгаалсан хүүхэдтэйгээ уулзах боломжгүй байгаа гэсэн гомдлыг холбогдох байгууллагуудтай хамтарч шалган гомдол гаргагчид эргэн мэдээлж хууль зүйн зөвөлгөө өгсөн. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан 1 иргэн эрх зүйн зөвөлгөө өгч, хүүхэд харах байранд үнэлгээ хийж удирдлагад танилцуулав. Хүүхэд харах үйлчилгээний байранд 2 удаа хуулийн дагуу шалгалт явуулж зөвөлгөө өгч, холбогдох судалгаа материалыг ГБХЗХГ-т хүргүүлэв.
Мэдээлэл технологийн ажлын хүрээнд:
E-Mongolia.mn, Төрийн үйлчилгээний цахим системийн хүрээнд:
Үйлчилгээний тоо |
Хамгийн их үзүүлсэн 10 үйлчилгээ |
||||
Нийт |
Төлбөртэй |
Төлбөргүй |
Нэр |
Тоо |
|
1 |
3 |
Төлбөргүй |
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт |
5 |
|
2 |
|
Төлбөргүй |
Иргэний үнэмлэхийн лавлагаа |
11 |
|
3 |
|
Төлбөргүй |
Төрсний бүртгэлийн лавлагаа |
1 |
|
Нийт |
0 |
3 |
|
17 |
ERP системийн хүрээнд:
Төрийн албан хаагчдын төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем, тоон гарын үсэг ашиглагчийн судалгааг авч аймагт хүргүүлсэн.
ЕБС-н ажлын хүрээнд:
“Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхал, хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх” сарын аян 10 дугаар сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан “Би-багш” өдөрлөгийг 3 үе шаттай зохион байгуулсан.
Улсын начин Одсүрэнгийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд биеийн тамирын багш А. Нүрзэдийн удирдсан сурагчид амжилттай оролцоод ирсэн. Э.Гантулга / Алтан медаль Улсын аваргад орох эрх/ Г.Үнэнхүү /Уран барилдааны шагнал/ Э. Доржсүрэн /4-р байр/ Э.Энхтэмүүлэн, М.Отгонбаатар нар амжилттай оролцож, багаараа 1-р байрт шалгаран цомын эзэн болсон.
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр-ийн хүрээнд Онцгой байдлын газраас “ИРГЭД ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ЭРТ СЭРЭМЖЛҮҮЛЭГ”, “ЭССЭ” бичлэгийн уралдааныг Сүхбаатар аймгийн 13 сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн дунд зохион байгуусан уг уралдаанд 10б ангийн сурагч С.Хонгорзул “Гутгаар байр” эзэлсэн.
“НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД” Сүхбаатар аймгийн ХҮҮХДИЙН VII чуулганд сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга буюу сумын засаг даргын орлогч, сургуулийн нийгмийн ажилтан, суралцагчдын төлөөлөл 5 сурагч оролцсон.
Сүхбаатар Өнгө Сонины 5 жилийн ойд зориулан зохион явуулсан “НАЙРАГЧ ХҮҮХДҮҮД” уран уншлагын уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтанд 10 хүүхэд оролцсоноос 9-н хүүхэд шалгарч, 2 дугаар шатаны шалгаруулалтанд 6-н хүүхэд оролцож, 1-р ангийн М.Бат-Оргил 2-р байрт шалгарлаа.
Соёлын чиглэлээр:
Номын сангийн программ хангамжын шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан фондын ном хэвлэлийг нэг бүрчлэн LIB4U программд хөрвүүлэх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын улсын тооллогонд Сүхбаатар аймгийн Соёл урлагийн газрын соёлын өвийн мэргэжилтнээс явуулсан нэршлийн дагуу машрутыг гарган явуулж батлуулан улсын тооллогын бэлтгэл ажлыг ханган нийт 27 газрыг тоолж ажиллаж бичиг баримтыг зааврын дагуу хөтлөн Сүхбаатар аймгийн Соёл урлагийг газрын соёлын өвийн мэргэжилтэнд хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбаатар хот Юнескогийн ивээл дор нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн судлаач З.Пүрэвжав, Цахим суварга ТТБ-ийн зураглаач Б.Буянбат, Соёлын яамны харьяа засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газраас зохион байгуулж буй зүүн бүсийн соёлын биет бус өвийн үзлэг, баримтжуулалт судалгааны ажлаар Сүхбаатар аймгийн Соёл урлагийн газрын соёлын өвийн мэргэжилтэн Г.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй баг 2 өдөр ажиллаж бүртгэлтэй СББӨ тээгч нарыг бүртгэн баримтжуулсан
ТАЙЛАН БИЧСЭН: ХЭЗ,ХШҮ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Д.ЖАГВАРАЛ