Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ил тод байдал

Худалдаа үйлчилгээний ил тод байдал

                                                                           Хяналт шалгалтын илтгэх хуудас

Монгол Улсын төрийн хяналт шалгалтын тухай хууль, ХХАА,Хөнгөн Үйлдвэрийн яамны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 08-00/01 дугаартай “Хяналт шалгалтын удирдамж”-ын дагуу Улсын баяр наадмыг тохиолдуулан урьчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан.

Үүний дагуу Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар “2023 оны 07 дугаар сарын 05”-ны өдрийн 03-02 дугаар бүхийн хяналт шалгалтын удирдамж батлуулан ажилласан. Татварын улсын байцаагч, Цагдаа, ГУА-47 дугаар ангийн төлөөлөлтэй хамтран 21 цэгт  очиж ажилласан.

Удирдамжаар ажиллахдаа А. “ Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн дарга захирлуудад 10 заалт бүхий зөвлөмжийг бэлтгэн хүргэсэн. /зөвлөмжийг хавсаргав/

Б. igov.mn программд бүртгүүлэх мэдэгдлийг 3-н удаагийн хяналт шалгалтын хүрээнд 39 нэгжид мэдэгдэж 27 нэгжээр гарын үсэг зуруулж батлуулсан байна.

В. Эко савны аяны сурталчилгаагаа хийж гарын авлага материал тарааж явсан.

Г. Хяналт шалгалт хийж дараахь зөрчлийг илэрүүлэн газар дээр нь арилгах болон зөвлөмж зөвлөгөөг өгч ажилласан.

  • “QUUN” зоогийн газар Архины тусгай зөвшөөрлөө байрлуулаагүй тул 119ш пиво, 81ш архи тоолж битүүмжилсэн.
  • “KING” цайны газар зөвшөөрөлтэй дэлгүүрийн хуучин байрыг  түрээсэлсэн гэх үндэслэлээр согтууруулах ундаа пивоор үйлчилж байсныг болиулж дэлгүүрийн эзэнд бүгд 81ш пивыг шилжүүлж ажилласан.
  • 8-н дэлгүүрээс хугацаа дууссан болон хадгалалтын горим зөрчсөн 19-н нэр төрлийн 57ш,  гурилан боов,бэлэн гоймон, чихэр, аз жаргал, сумо печень, консервь, иогурт, Улаанбаатар, Золотой майноз, цэлцэгнүүр,  хиам 8610, өндөг 1800 ш, эдгээр бараа бүтээгдэхүүнийг өөрсдөр нь устгуулах бараа буцаах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • Өндөг нягтлан шалгахад “ Тамгын газрын даргаар Мал эмнэлгийн улсын байцаагчид үүрэг өгүүлж хамтран ажилласан.
  • Дотоод журам гаргаж мөрдөж ажиллах
  • Түүхий эдийн ул мөрийг бүртгэх, хоолны дээж авах, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж дэвтэр шинжилгээний бичгийг ажлын байран дээр байлгах, Ажлын хувцас өмсөх
  • НӨАТ-ын баримт гаргадаг болох
  • Хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа хууль эрх зүйн зөвлөмж зөвлөгөөг өгч ажилласан.
  • Шаардлага хангахгүй хоол хүнснээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчталчилгааг иргэдэд тогтмол түгээж ажилласан.
  • Цахилгааны аюулгүй байдлыг хангах
  • Архи, тамхины тусгай зөвшөөрлийн сунгуулах хугацаа дууссан зэрэг зөрчил дутагдлыг илэрүүлсэн.

Д. Аймгийн ЭМГ-ын даргын 2023.07.04-ны өдрийн 383 дугаартай Баяр наадмын үеэр үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарт “Зөвлөмж хүргүүлэх тухай”,  ЭМГ-ын улсын байцаагчийн 2023.05.17-ны өдрийн 10-28-01-/109/01 Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай бичгүүдийг хүргэж, зөвлөмж зөвөлгөөг өгөв.

Е. Нааадамын талбайд гарсан хуушуурын 7 гэр, ундаа хүнс худалдаж буй 5 бүгд 12 цэгт 2 өдөр тогтмол хяналт шалгалт хийж шаардлага тавьж ажилласнаар ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй.

                      Илтгэх хуудас бичсэн Хүнс,Худалдаа,ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа