Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ил тод байдал

Худалдаа үйлчилгээний ил тод байдал

 

ЗӨВЛӨМЖ

1. Аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  “Согтууруулах ундааны худалдах, үйлчлэх цагийн хуваарийг шинэчлэн тогтоох тухай “ А/86 дугаар захирамжийн 1,2 дугаар заалтын хэрэгжилтийг хангаж зөрчилгүй ажиллах;

2. Захирамжаар баталсан цагийн хуваарийг чанд мөрдөж батлагдсан цагт нээж, хааж байх;

3. Камерийн бичилтийг сар бүр хийж баталгаажуулан асуудалд нухацтай хандах;

4. Согтуу болон насанд хүрээгүй иргэдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх;

5. Лац тэмдэггүй, хаяг шошго нь эвдэрсэн, зархыг хориглосон болон Стандарт бус архи худалдан борлуулахгүй байх;

6. Худалдаа үйлчилгээний газрын тохижилт цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, Зөөгч тогооч нь ажлын байран дээрээ ажлын байрны хувцастай соёлтой зөв боловсон үйлчилгээг үзүүлэх;

7. Аюулгүй байдлыг хангах, гадна гэрэл, гэрэлтүүлэг сайжруулах бүх гэрлийг ажиллах хугацаандаа бүрэн асааж хэвших;

8. Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээний танхимдаа халуун хүйтэн зууш, хоолоор үйлчилдэг байх бөгөөд үйлчлүүлэгчдэд ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ;

9. Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулна;

10. Бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтанд хамрагдсан байна.

8. Зөвхөн орлого олох хандлагаар биш үйлчилгээний байгууллагын “ХЭРЭГЛЭГЧ ТА ХААН” зарчим баримтлах;

9. Цагийн хуваарьтай холбоотой нийгэмд гараад байгаа сөрөг мэдээллийг  2022.07.05-ны өдөр батлагдсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх” тухай хуульд цагийн хуваарьт өөрчлөлт орсон тухай  иргэдэд зөв ойлголт өгч тайлбарлан ойлгуулж өөрсдийн эрх ашгаа хамгаалах;

10. Цагийн хуваарь: Аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн 1 дэх заалт.

Согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй ААН-д 08:00-02:00 цаг хүртэл, жижиглэн худалдаа эрхэлдэг ААН-д 06:00-24:00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдах, бөөний худалдаа эрхэлдэг худалдааны газруудыг 09:00-20:00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчилж, худалдахаар цагийн хуваарийг тус тус тогтоосугай гэж заасан тул цагийн хуваарийг нийтэд ил тод байршуулж мөрдөж ажиллах;

 

 

Зөвлөмж бичсэн:

Эрдэнэцагаан сумын ХХ,ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа.