Нийтээр тэмдэглэх баяр болон
цаг үеийн шаардлагаар зохион байгуулж
буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх
хяналт шалгалт хийх тухай
Нэг. Шалгалтын зорилго, үндэслэл:
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 53 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор нийтийг хамарсан баяр наадам зохион байгуулж буй арга хэмжээний үед хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, зөвлөмж зөвлөгөө өгөх, хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас сэргийлэхэд шалгалтын зорилго оршино.
Хоёр. Шалгалтанд хамрагдах асуудал, хүн хуулийн этгээд, объектын нэр:
2.1.Шалгалтыг удирдамжинд тусгагдсаны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулан хийж, чанар аюулгүй байдал, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, зөрчил дутагдлыг таслан зогсоох арга хэмжээ авна.
2.2. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгч, хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хадгалалт, хүргэлт, түгээлтийн үйл ажиллагаа эрхэлж буй хүн, хуулийн этгээдийг /хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэх/ хамруулна.
2.3. Хүнсний чанар, стандарт, ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 18 заалтаар хяналтыг хэрэгжүүлж ажиллана.
2.4. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэх igov.mn программд мэдээллээ бүртгүүлээгүй ААН, байгууллага, иргэдийг шалгалтанд хамруулж мэдээллийг бүртгэж, холбогдох арга хэмжээг авна.
2.5. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дугаар тогтоолоор батлагдсан “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах;
2.6. Хүнсний эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 15 заалтаар хяналтыг хэрэгжүүлж ажиллана.
Гурав. Хяналт шалгалтын төрөл:
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт.
Дөрөв. Хяналт шалгалтын арга:
4.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр өмнө саруудад хийсэн хяналт шалгалт, өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг шалгана.
4.2. Шалгалтад хамрагдсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй ярилцах, мэдээлэл сонсох, баримт бичгийг хянах, дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай газар дээр нь үзэж танилцана.
4.3. Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх чиглэлээр зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдэгдэл хүргүүлнэ.
Тав. Хяналт шалгалт хийх бүрэлдэхүүн:
5.1. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Сумын ИТХ-ын ГХЗУССЗ, ЗДТГ-ын Хүнс,Худалдаа,ЖДҮ, Хоршоо хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Цагдаагийн хэсэг, ГУА-47 дугаар анги, Эрүүл мэндийн төв / салбарын албан хаагч/ газрууд хамтран зохион байгуулна.
5.2. Хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын байцаагч, ахалж бусад хяналтын чиглэл хамтран гүйцэтгэнэ.
5.3 Шаардлагатай тохиолдолд бусад салбарын хяналтын улсын байцаагчид, төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулж болно.
Зургаа. Хяналт шалгалтын эхлэх болон дуусах хугацаа:
6.1. Улсын баяр наадам- 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 12-ны хооронд;
Долоо. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүнг танилцуулах
7.1.Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтын явцад хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн, ноцтой эрсдэл, зөрчил дутагдлын талаар хариуцсан салбарын хяналтын газрын хариуцлагатай жижүүрт утсаар тухай бүр шуурхай мэдээлнэ.
7.2. Шалгалт хийсэн байцаагч, мэргэжилтэн, албан хаагч бүр хяналтын чиглэл бүрээрээ шалгалтын танилцуулга бичиж 2023 оны 07 дугаар сарын 16-ны дотор ХХАА,Хөнгөн үйлдвэрийн газар, хэлтэст хүргэнэ.
7.3. Шалгалт хийсэн байцаагч бүр шалгалтын талаарх мэдээллийг хяналт шалгалтын объект тус бүрээр нийтлэг журамд заасны дагуу бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулна.
7.4. Шалгалтын дүн, мэдээг цахимаар мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана.
Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар