Түргэн хоолны газар
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хоол хүнсний үйл ажиллагаа эрхлэгч нь igov.mn бртгэлд хамрагдаагүй,зориулалтын бус тасалгаанд түргэн хоолыг хадгалдаг, дотоод хяналтын журамгүй, бараа татан авалт, буцаалт, үлдэгдэл хоол устгасан тухай бүртгэл байхгүй, ЭМС-ийн 370 дугаар тогтоолыг зөрчиж бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа, кекс, кола ундаа, чанасан өндөг, зэрэг 34 ш барааг худалдаалж байсныг татан авуулсан.Хоол зөөврийн зориулалтын сав суулга шаардлага хангахгүй,үйлчилгээний аяга таваг хэрэгсэл угаах хатаах төхөөрөмжгүй,хүнсний агуулах зориулалтын чийглэг, температур хэмжигчгүй, хянаж бртгэл хөтөлдөггүй,хөлдөөсөн мах, түүхий эдийг гэсгээх нам температур бүхий өрөө хэсэггүй / гэрээр бэлтгэдэг/ бэлэн хоол, салат, зуушыг зохих хэмд хадгалж түгээх зориулалтын төхөөрөмжгүй, шарах тос, хоол түхий эдийн чанарыг шалгах хурдавчилсан тестгүй, шошгын шаардлага хангасан хүнс, түхий эдийг ашиглаагүй, хоол зуушыг 4-8 хэмд хадгалж үйлчилдэггүй, бүртгэлгүй,боловсруулсан хоолыг хадгалахын өмнө хөргөөж гүний температурыг хэмжиж, хугацааг тэмдэглэн бүртгэдэггүй, хөргөөсөн хоолыг 4 хэмээс ихгүй температурт хадгалаагүй, хэмжиж хугацааг тэмдэглэн бүртгээгүй зэрэг зөрчил дутагдал байна.
Ажилчид ил шархгүй, идээт үрэвсэлгүй, халдварт өвчнөөр өвчилсөн шинж тэмдэггүй, эрүүл байх бүртгэл хөтөлдөггүй, ажилтан ямар нэг халдварт өвчнөөр өвчилсөн, ийм өвчтэй хүн асарсан тухай бүртгэл байхгүй, гар хатаагч эсхүл цаасан салфетикгүй, шавьжгүйтгэл, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тухай холбогдох баримт бичигтэй нь ямар бодисоор ямар аргаар хийсэн тухай протоколь, үр дүнг тооцсон тухай бүртгэлгүй зэрэг алдаа дутагдалууд байна.
Иймд дээрх зөрчил дутагдалыг арилгаж хууль журмыг мөрдөж ажиллахыг зөвөлсөн.
Хүнс,Худалдаа ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа