Хүүхдийн 2-р цэцэрлэгт
“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний” чиглэлээр цаашид
ажил сайжруулах зөвлөмж
2023-2024 оны худалдан авах төлөвлөгөө гаргаж батлах, Бараа нийлүүлэлтийн гэрээ байгуулах, Хүнсээ 7-14 хоногоор авах, мах хүнс зөөвөрлөх тусгай сав суулгатай байх, Гал зуухны дотоод хяналтын журам боловсруулж батлуулах, дотоод хяналтыг хуулийн хүрээнд хийх, илэрсэн зөрчил дутагдалыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бүртгэл тэмдэглэл хөтлөх, Хүнсний түүхий эдийн ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хийх, Хүнс, түүхий эдийг буцаан таталт хийсэн, бүртгэл, Хүнс, түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдах, Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, анхан шатны мэдрэхүйн үзүүлэлтээр шалгах, ангилан ялгалт хийх, цэвэрлэн хуваарилах цэг, зориулалтын тоног төхөөрөмжтэй болох, Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, гэрээ зэргийг бүрэн бүрдүүлэх, тогооч бэлтгэгч нарын эрүүл мэндийн үзлэгийн хугацааг хянах, “В” болон ямар нэгэн вирус, өвчтэй, өвчтэй хүн сахисан болон хамт амьдарч буй тохиолдолд хөдөлмөр зохион байгуулалт, юмуу аль эсвэл ХАБЭА-н тухай хууль, журмын дагуу эрсдэлээс урьдчилан сэргийлэх тодорхой арга замыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн төвөөс зөвлөмж зөвлөгөө авч ажиллах, хүүхдийн хоол үйлдвэрлэлтэй холбогдолтой хууль, дүрэм журмыг судлаж гарын авлага болгох хоол үйлдвэрлэлийн чиглэлд ажиллаж буй ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлж сургалтанд хамруулах,, Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хоол үйлдвэрийн газраас хоолзүйч, ахлах тогооч, эмч хүүхдэд хооллохын өмнө нь тухайн өдрийн хоолны орц, бтээгдэхүүний шим тэжээл, илчлэгийн мэдээлэлийг өгч ажилласан тухай бүртгэл мэдээлэлтэй болох,
Ажилчид ил шархгүй, идээт үрэвсэлгүй, халдварт өвчнөөр өвчилсөн шинж тэмдэггүй, эрүүл байх бүртгэл хөтлөх, ажилтан ямар нэг халдварт өвчнөөр өвчилсөн, ийм өвчтэй хүн асарсан тухай бүртгэл хийх, гар хатаагч эсхүл цаасан салфетиктай байх, шавьжгүйтгэл, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тухай холбогдох баримт бичигтэй нь ямар бодисоор ямар аргаар хийсэн тухай протоколь, үр дүнг тооцсон тухай бүртгэлтэй болох зэрэг ажлуудыг, /энд дуръдагдаагүй зайлшгүй хийх ажлууд/ хууль журам стандартын дагуу хийж гүйцэтгэх;
Цаашид хичээлийн шинэ жилийн эхнээс хууль, журмуудад заасан заалтуудыг түүвэрлэн авч түүний хэрэгжилтийг хангах зорилгоор тусгайлан хөтөлбөр төлөвлөгөө гарган түүнийхээ биелэлтийг тооцон эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй гэдгийг үүгээр зөвлөж байна.
Хүнс,Худалдаа,ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа