Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ил тод байдал

Худалдаа үйлчилгээний ил тод байдал

Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний

чиглэлээр ажил сайжруулах зөвлөмж

             2023-2024 оны худалдан авах төлөвлөгөө гарган батлах, Бараа нийлүүлэлтийн гэрээ байгуулах, Хяналтын зөвлөлтэй хамтран дүгнэж сунгах цуцлах асуудлыг шийдвэрлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журмыг баталж хэрэгжүүлэх, 7-14 хоногийн нөөцтэй байхаар бэлтгэн хадгалах ,ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хоол үйлдвэрийн газраас хоолзүйч, ахлах тогооч, эмч хүүхдэд хооллохын өмнө нь тухайн өдрийн хоолны орц, бүтээгдэхүүний шим тэжээл, илчлэгийн мэдээлэлийг өгч ажилласан тухай бүртгэл мэдээлэл хийх, Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, анхан шатны мэдрэхүйн үзүүлэлтээр шалгах, ангилан ялгалт хийх, цэвэрлэн хуваарилах цэг, зориулалтын тоног төхөөрөмжтэй болох, складтай болох, Хяналтын зөвлөл байгуулах, Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, гэрээ зэргийг бүрэн бүрдүүлэх, бүртгэлжүүлэх,  Хүүхдийн хоол үйлдвэрлэлтэй холбогдолтой хууль, дүрэм журмыг судлах,  “В” болон бусад халдварт өвчтэй, вирустэй” ажилтан бүртгэгдсэн тохиолдолд хөдөлмөр зохион байгуулалт, юмуу аль эсвэл ХАБЭА-н тухай хууль, журмын дагуу эрсдэлээс урьдчилан сэргийлэх тодорхой арга замыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн төвөөс зөвлөмж зөвлөгөө авч ажиллах;

            Ажилчид ил шархгүй, идээт үрэвсэлгүй, халдварт өвчнөөр өвчилсөн шинж тэмдэггүй, эрүүл байх бүртгэл хөтлөх,, ажилтан ямар нэг халдварт өвчнөөр өвчилсөн, ийм өвчтэй хүн асарсан, хамт амьдарч буй тухай бүртгэл хийх,  гар хатаагч эсхүл цаасан салфетик байршуулах, шавьжгүйтгэл, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тухай  холбогдох баримт бичигтэй нь ямар бодисоор ямар аргаар хийсэн тухай протоколь, үр дүнг тооцсон тухай бүртгэл үйлдэх, /энд дуръдагдаагүй зайлшгүй хийх ажлууд/ хууль журам стандартын дагуу хийж гүйцэтгэх;

           Цаашид хичээлийн шинэ жилийн эхнээс хууль, журмуудад заасан заалтуудыг түүвэрлэн авч түүний хэрэгжилтийг хангах зорилгоор тусгайлан хөтөлбөр төлөвлөгөө гарган түүнийхээ биелэлтийг тооцон эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй гэдгийг үүгээр зөвлөж байна.

 

               Хүнс,Худалдаа ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн                                Б.Энхтуяа