Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ил тод байдал

Худалдаа үйлчилгээний ил тод байдал

                                                                                   БАТЛАВ

ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ЗАСАГ ДАРГА

                                     Г.ЭРДЭНЭЧУЛУУН

 

“ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУС ХУВАНЦАР САВНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС

 ТАТГАЛЗАЖ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ”

3 САРЫН АЯНЫ УДИРДАМЖ

2023.05.08.                                                                                                                    Чоно-гол

Тулгамдаж  байгаа асуудал.

            Хүнсний аюулгүй байдал, зориулалтын бус хуванцар савны хэрэглээ: Зориулалтын бус хуванцар савыг олдоц ихтэй үнэ хямдтай байдгаас ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд өргөнөөр хэрэглэж байна.

Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав,баглаа боодлын хэрэглээг бууруулах зорилгоор “Сав, баглаа, боодол үндэсний хөтөлбөр”  Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж олон талын арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан хэдий ч өрх, хүн ам өнөөдрийг хүртэл шаардлага хангахгүй сав суулга, шанага, хэрэглэсээр байгаа нь хуванцар савны ангилал тэмдэглэгээ,эрүүл мэндийн нөлөөлөл, хэрэглэгээний мэдлэг чадвар дутмаг байна гэж үзэж байна.

            Хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын шилжилтийн хэмжээ Монгол улсад мөрдөж байгаа стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800 , формальдегид 1800-6900 дахин их байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон байна.

Зорилго.

Монгол Улсын Засгийн газрын 287 дугаар тогтоол, Аймаг сумын Засаг даргын 2023 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд “Хөх сав канистергүй сум, баг хөдөлгөөнийг үргэлжлүүлэн, ажлыг эрчимжүүлэх, сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний зориулалтын бус хуванцар савны хор хөнөөлийг сурталчлах, үйл ажиллагааг зохион байгуулах” гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж иргэдийн мэдлэг чадвар хэрэглээг нэмэгдүүлж халдвараас урьдчилан сэргийлэх;

Зорилт.                              

            1.Зориулалтын бус хуванцар сав хэрэглэгчийн судалгааг баг бүр өрхөөр гаргах;

            2.”Хөх сав, канистергүй сум” аяныг өрнүүлж байгаа тухай мэдээ, мэдээлэл боршур, ухуулга сурталчилгааг бэлтгэж цахимд байрлуулах болон гарын авлага боршур бэлтгэж түгээх;

            3.2023 оны 2 дугаар улирлын багийн хуралд оролцож ухуулга сурталчилгаа хийх Эко савыг сурталчлах, иргэдийг идэвхижүүлэх ажлыг зохион байгуулах;

            4.Ухуулга сурталчилгааны мэдээлэл зурагт баг тус бүр дотоод цахим группээрээ мэдээлж иргэдийн мэдлэгийг дээшлүүлж хортой сав суулгыг солиулах, халах ажлыг эрчимжүүлэх.

Хамрагдах хүрээ.

            Эрдэнэцагаан сумын нийт өрх, хүн ам, хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар

Хамтран ажиллах байгууллагууд, үүрэг, оролцоо.

            Аяны хүрээнд төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагатай хамтран худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд хандаж “ цэнхэр болон шар” гэх тодотголтой химийн бодис хадгалах, зөөвөрлөх зориулалт бүхий хуванцар савыг хэрэглээнээс халах, зориулалтын савыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа тогтмол зохион байгуулж байна.

ЗДТГ-ын газрын Хүнс,Худалдаа хариуцсан мэргэжилтэн, Багийн засаг дарга нар, Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, Байгаль хамгаалагч, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, зориулалтын бус хуванцар савнаас татгалзах аяныг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан хэрэглээний соёлыг дээшлүүлэх талаар тодорхой үр дүн бүхий олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж түүнийгээ олон нийтэд сурталчлах;

Аяны зорилго, зорилтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сар бүрийн 20-нд гаргаж холбогдох мэргэжилтэн, ХЭЗ,ДХШ хариуцсан мэргэжилтэнд ирүүлэх;

Аяны үр дүнг дүгнэх.

            Багийн Засаг дарга нар аян эхлэхээс өмнө стандартын бус савны хэрэглээний бүртгэл хийж 3-н сарын хугацаанд хэдэн өрх “Эко” сав шинээр хэрэглэж өмнөхөөсөө хэдэн хувиар ахисан тоо судалгааг гаргаж өрхөөр баталгаажуулан бүртгэл тайландаа хавсаргаж ирүүлнэ. Ажлын үр дүнгээр баг тус бүрийг байр эзлүүлэн эхний 3-н БЗД-ыг цалингийн хувиар шагнаж урамшуулна.

            Холбогдох байгууллага албан хаагчдын улирал, жилийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд онцгойлон авч үнэлнэ.

Хугацаа.

2023 оны 05 дугаар сарын 08-наас 2023 оны 08 дугаар сарын 08 хүртэл.

Удирдлага зохион байгуулалт.

            Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, засаг даргын Тамгын газрын дарга, ХЭЗ,ХШҮ хариуцсан мэргэжилтэн, Хүнс,Худалдаа,ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн

 

             Удирдамж боловсруулсан:

Хүнс,Худалдаа ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн                                Б.Энхтуяа.