Хоол хүнс үйлдвэрлэл, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа
эрхлэгч нар хүсэлт гаргахдаа дараахь материалыг хавсарган ирүүлнэ
2023.04.12
Нэг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн
6.1.1 үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, байршил, хаяг, факсын дугаар, цахим хаяг зэргийг хүсэлтийн хамт цахимаар болон цаасаар ирүүлнэ.
6.1.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, иргэний регистрийн дугаар, хүнсний чиглэлийн үйл ажиллагааны чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, дотоод хяналтын журам
Хяналтын байгууллага болон эрх бүхий этгээд Мэдээлэлд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөнө.
Хянах эрх бүхий байгууллага нь: Мэдээллийг хүлээж авсанаас хойш 30 хоногийн дотор Хүнсний тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилсан хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана.
1. мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
2. өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрэл;
3. нялх, балчир, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэл
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухайгаа 15 хоногийн дотор эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэнэ.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь igov.mn бүртгэлд хамрагдсан байх.
Хүсэлтийг хүлээн авахдаа Эрсдэлийг үнэлэх асуумжийг өгч хяналт шалгалт хийх урьдчилсэн мэдээлэл өгч ажиллана.
Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын
Хүнс,Худалдаа хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа.