Хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл.
2023.04.10
2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр сумын Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд сумын ЗДТГ-ын салбар хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн нар хамтран “Хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ” эрхэлж буй төсвийн байгууллагад болон хувиараа хөдөлмөр эрхлэж буй “Тогооч, бэлтгэгч” нарын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэх, хамрагдсан тохиолдолд шинжилгээний онош хариуг үзэж шалгасан.
Хоол үйлдвэрлэлийн 11-н цэгт ажиллаж буй 29-н тогооч, бэлтгэгч нарт хяналт, шалгалт хийж үзэхэд Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн 1,2 дугаар цэцэрлэгийн тогооч нярав нар 100%, ОНӨҮГ-ын байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж буй “Түргэн хоол”-ны газрын 1 тогооч тус тус үзлэг, оношлогоонд хамрагдсан
Бусад аж ахуйн нэгж байгууллага, Хувиараа хөдөлмөр эрхлэгч 12 тогооч, бэлтгэгч үзлэг шинжилгээнд хамрагдаагүй нь Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 13.1.7, 13.1.8, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн 10.1.8, 10.3.2, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал, МNS 39:2011 стандартын 6.2, 6.3, "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн 10.1.7, Хоолны газрын нийтлэг журам" 9.5-ыг тус тус зөрчиж байна.
Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын
Хүнс, худалдаа ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа