Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ил тод байдал

Худалдаа үйлчилгээний ил тод байдал

 

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

            Эхлэх хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 01-ны 08.00 цагаас

            Дуусах хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 17 цаг хүртэл

            Төслийн материалыг  Хүнс Худалдаа,ЖДҮ,Хоршоо хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

            Холбогдох утас: 99868096, Ажлын байр ЗДТГ-т

Зорилго: Суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан “Хоршоог хөгжүүлэх сан”-гаас олгох Зээлийн төслийг хүлээн авч сонгон шалгаруулах;

Сумын ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн Хязгаарыг, хавсралтаар Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд зээл олгох “Тэргүүлэх чиглэл”-ийг тус тус баталсан.

Үүнд:  1. ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл

            2. Байгаль орчны чиглэл

            3. Хүнсний үйлдвэрлэл

            4. Нийтийн ахуй үйлчилгээ

Бүрэн эхээр нь Эрдэнэцагаан вэб сайтад хандан танилцана уу?

Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын дагуу материалаа бүрдүүлэхийг зөвлөе.

                                                               

                                                                              Эрдэнэцагаан сумын ЗДТГ