ТАМХИ ХУДАЛДААЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд Мэргэжлийн хяналтын хэлтсээс олгосон ажлын байрны тухай улсын байцаагчийн дүгнэлт, тодорхойлолтын хуулбар
- Аж ахуйн нэгж байгууллага нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон дотуур байрнаас 500м зайд оршдог тухай Харъяа багийн Засаг даргын тодорхойлолт
- Албан хүсэлт гаргана /Холбоо барих утас/
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
ТАМХИ ХУДАЛДААЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ:
- Ажлын 21 хоногийн дотор Засаг даргын захирамжаар олгоно.
- 3 жилийн хугацаатай олгоно.
- Тэмдэгтийн хураамж төлнө:
ХАРИЛЦАХ АЛБАН ТУШААЛТАН:
- Татварын улсын байцаагч
- Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн -99868096