Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Эрүүл мэндийн төв

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн төвөөс "Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа" аяныг 2022 оны 02 сарын 18-ны өдрөөс 2022 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай зохион байгууллаа.  Аяны төлөвлөгөөг 2022 оны 02 сарын 20-ны өдөр 3 заалт, 14 үйл ажиллагаатайгаар төлөвлөн ЭМТ-ийн даргаар батлуулан хэрэгжүүлж  ажиллалаа. Төлөвлөгөөний биелэлт 93,3%. Тус аяны хүрээнд сумын ЗДТГ, ЕБС, Хүүхдийн 1,2-р цэцэрлэг, ОБ ГТУА 47-р анги, Хилийн 0146-р анги, Цагдаа, Соёлын төв, ЭМТ,  Хаан банк зэрэг албан байгууллагуудын эрэгтэй ажилчдад болон иргэд нийт 105 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж Зүрх судасны өвчний эрсдлийн үнэлгээний асуумж бөглүүлэн, цахимд оруулсан. Мөн В,С  виусын шинжилгээнд 105 хүн, В вирусын эсрэг вакцинд 74 хүн хамрууллаа. Тус иргэдийг насны ангилалаар авч үзвэл:

  • 19-34 насны  55
  • 35-44 насны 26
  • 45-64 насны 7
  • 65-74 насны 6 хүн тус тус хамрагдсан байна.  Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бүх эрэгтэйчүүдэд “Эрчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал”, “Архи,тамхины хор уршиг” сэдвүүдээр сургалт зохион байгуулан ажиллалаа.