Эрдэнэцагаан сумын Мал эмнэлгийн тасгаас дараах мэдээллийг оруулж байна.
Шинээр батлагдсан "Үхрийн арьс товруутах" гоц халдварт өвчин 6-р багийн "Талын бор" гэдэг газар УМЭАЦТЛ-ын 223059 бүртгэлийн дугаартай шинжилгээгээр батлагдаж. Сумын Засаг даргын 2022 оны 08-р сарын 19-ны өдрийн А/153 тоот "Хязгаарлалтын дэглэм тогтоож" Сумын Засаг даргын 2022 оны 08-р сарын 21-ны өдрийн А/156 тоот "Хорио цээрийн дэглэм тогтоосон" Сумын Засаг даргын 2022 оны 10-р сарын 24-ны өдрийн А/179 тоот "Хорио цээрийн дэглэмийг" цуцлаж 14 хоногийн хязгаарлалтын дэглэмд шилжсэн, Сумын Засаг даргын 2022 оны 11-р сарын 07-ны өдрийн А/189 тоот захирамжаар 14 хоногийн "Хязгаарлалтын дэглэм цуцлаж" голомтгүй болж ногоон бүсрүү шилжлээ. Мөн 1-р багийн "Адуунчулуун булаг" гэх газар УМЭАЦТЛ-ын 223482 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр 2022 оны 09-р сарын 13-ны өдөр "Үхрийн арьс товруутах" гоц халдварт өвчин мөн болох нь батлагдсан. Үүний дагуу Сумын Засаг даргын 2022 оны 09-р сарын 09-ны өдрийн А/171 тоот "Хязгаарлалтын дэглэм тогтоосон" мөн Сумын Засаг даргын 2022 оны 09-р сарын 13-ны өдрийн А/172 тоот захирамжаар "Хорио цээрийн дэглэмд шилжсэн" өвчлөл 21 хоногийн дотор нэмэгдээгүй учир Сумын Засаг даргын 2022 оны 10-р сарын 17-ны өдрийн А/174 тоот захирамжаар "Хорио цээрийн дэглэмийг цуцлаж" Сумын Засаг даргын 2022 оны 10-р сарын 31-ны өдрийн А/186 тоот захирамжаар " 14 хоногийн " Хязгаарлалтын дэглэмийг цуцлаж" тус 2голомт маань эрүүл бүс болсны мэдэгдэж байна. Манай сумын хэмжээнд 2 голомтын 7 өрхийн 71 үхрийг зориудын устгалд оруулж 63560м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж ажиллаа. Үүнээс хойш мал эмнэлгийн гэрчилгээг хэвийн өгөж ажиллаж байна.