ЗОРИЛГО:
Ээлтэй бодлого – Эрчтэй зүтгэл - Эрсдэлгүй орчин цогц арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эцэг эхийн оролцоог эрс нэмэгдүүлэн, багшийн хөгжлийг дэмжиж, сайн сургалтыг хүүхэд нэг бүрт олгоно.
ЗОРИЛТ:
Боловсролын байгууллагын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр батлагдан гарсан хууль эрх зүйн шийдвэрүүдийг хэрэгжүүлж, үр дүнд хүрэх
Багш ажилчдын сахилга хариуцлагыг өндөржүүлж, ёс зүйг чанд баримтлан, харилцаа хандлагыг өөрчлөн, ажлын ирц болон цаг ашиглалтанд онцгой анхаарч ажиллах
Хүүхэд бүрийн эрүүл ахуй, ариун цэвэрт онцгойлон анхаарч, шимт тэжээллэг олон нэр төрлийн амин дэмээр баялаг хоол хүнсээр хангах
Багш ажилчдын эрүүл мэндэд анхаарал тавьж, үзлэг шинжилгээнд тогтмол хамруулан, дархлааг дэмжиж ажиллах
Байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, эцэг эх, иргэд болон төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
Цэцэрлэгийн өөрийн үнэлгээг хамт олны оролцоотой хийж, үр дүнд суурилсан хариу арга хэмжээг авах
Сургалтын чанарыг сайжруулан, хүүхэд төвтэй сургалтыг эрхэмлэх
Ажиллах орчин нөхцлийг сайжруулан, багаар ажиллах чадварыг дэмжин, бид төвтэй байгууллагыг бий болгох
ХҮҮХДИЙН II ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА