Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Хүүхдийн 2᠎-р цэцэрлэг

Байгууллагын танилцуулга

    ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай цэцэрлэг нь 1986  оны 4-р сарын 14 нд “Ясли цэцэрлэгийн комбинат” нэртэйгээр хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдаж, хил хамгаалах байгууллагын ажилчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгон, сургуульд бэлтгэх зорилготойгоор баригдсан. Тухайн үедээ 90 хүүхэд хүлээн авах чадал бүхий яслийн 1, ердийн 3 бүлэгтэй, эрхлэгч багш ажилчдаас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаад, 1991-2007 онуудад үйл ажиллагаа нь тасалдаж, зогсонги байдалд орж цэцэрлэгийн барилгыг огт ашиглахгүйгээр 16 жилийн хугацаа өнгөрсөн. 2008 онд уг барилгат засвар хийгдэн хилийн дугаар ангийн ажилтан албан хаагчдын амар тайван ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлж, тэдгээрийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгохын тулд Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар, Хүүхдийн I цэцэрлэгийн харъяа нэг бүлэг нээн ажлуулснаар үйл ажиллагаа нь эргэн сэргэсэн болно. Ингээд 2009 онд Сүхбаатар аймгийн засаг даргын 333 тоот захирамжаар Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг болон өргөжиж, 3 бүлэгт өөрийн тойргийн болох I, V, VII багийн 75 хүүхдийг хамруулан бие даан үйл ажилагаагаа тогтмол тасралтгүй үр дүнтэй өнөөдрийг хүртэл явуулж ирсэн. 2011-2012 оны хичээлийн жилд Бичигт шалган нэвтрүүлэх боомтонд, тус ШНБ-ны ажилтан албан хаагчдын болон тэнд оршин суугчдын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүлээн авах зорилготойгоор салбар 1 бүлгийг нээсэн байна. 2013-2014 оны хичээлийн жилд ахин нэг бүлэг нэмж нээснээр, 5 бүлэгтэй болсон. Одоогийн байдлаар өөрийн тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг өдрийн болон хувилбарт сургалтаар хүлээн авч сургуулийн өмнөх боловсролыг тасралтгүй өгөөжтэй үр дүнтэйгээр хүргэдэг. Манай байгууллага нь өдрийн бүлэгтээ нэг хичээлийн жилд 160 хүүхэд авдаг төдийгүй, багш ажилчдаас бүрдсэн 22 багш ажилчидтай. 2020-2021 оны хичээлийн жилд АНУ-н Ази Номхон далайн цэргийн корпусын хүмүүнлэгийн сангийн буцалтгүй тусламжаар Бичигт Шалган нэвтрүүлэх боомтонд америк стандартаар 50 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг шинээр бариулж ашиглалтанд оруулан, тус цэцэрлэгт Бичигт шалган нэвтрүүлэх боомтын ажилчдын болон тойргийн 40 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгон ажиллаж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Чадварлаг багш, чанартай сургалт – Эрүүл хоол, Ирээдүйн баталгаа