Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ерөнхий боловсролын сургууль

Зорилго, зорилт

Эрхэм зорилго: 

Сурагцагчдын боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгах, сурах тэгш боломжийг бүрдүүлж, сургалтын чанарт ахиц гаргана.

Зорилт: 

Зорилт -1 Хүүхэд бүрийн хөгжлийн дэмжиж, тэдний ялгаатай байдалд тулгуурлан боловсролд тэгш хамруулан сургахад сургалтын үйл ажиллагааг чиглүүлэн сурлагын хоцрогдлыг арилгах.

Зорилт -2 Хүүхэд бүрийн давуу талыг нээн илрүүлж, өвөрмөц онцлог байдлыг мэдэрч ойлгох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн эерэг таатай орчин бүрдүүлэх.

Зорилт -3 Ахлах ангийн суралцагчид технологийн дэвшил ашиглан хичээлээ сонгон судлах боломжийг бүрдүүлж, сургалтын арга хэлбэрийг хөгжүүлэх.

Зорилт -4 Хүүхдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг илрүүлэх арилгах, сургуулийн орчинд айдасгүй суралцах, аливаа хэлбэрийн гадуурхал дарамт дээрэлхэлтээс ангид байх нөхцөл боломжийг бүрдүүлэх.

Зорилт -5 Багшийн мэргэжлийн хөгжилд цахим инноваци тасралтгүй гаргах.

Зорилт -6 Байгууллагын багш ажиллагсад албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээ мөрдөж хамт олноороо харилцааны эерэг хандлага соёлыг төлөвшүүлэх

Зорилт -7 Хүүхэд бүрийг зөв зохистой хооллох дадал хэшилд сургах

Зорилт -8 Сургалтын байгууллага хоорондын хамтын үйл ажиллагааг сайжруулах, эцэг эх асран хамгаалагч олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.