Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Мэдээ, мэдээлэл

Сарын мэдээ

2022 ОНЫ 1  ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

Хууль эрх зүй, удирдлага зохион байгуулалтын хүрээнд:

          Аймгийн Засаг даргын 2021 оны А/733 дугаартай Захирамжийн дагуу 2022 оны Цэргийн тоо бүртгэлийн ажлыг, 2022 оны А/35 дугаар захирамжаар Ковид-19 хлдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээгавч хэрэгжүүлж байна. 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс Монгол Улсын ЗЗНДНТУ-ын тухай, Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиудыг албан хэрэгцээндээ ашиглаж байна. ЗДТГ-ын болон ИТХ-ын ажилчин албан хаагчид хурлын төлөөлөгч нар бүгд 45 хүнийг байгууллагын зардлаар Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж Төрийн Захиргааны 2 албан хаагч нүд, хөл шөрмөс залгуулах хагалгаанд орлоо. Нийт Албан хаагчдын 50%-нь зайнаас цахимаар ажлаа гүйцэтгэж байна.

ERP системээр албан бичиг солилцож эхлэхтэй холбоотойгоор docx.gov.mn системийг ERP системд нэмэлтээр суулгаж тохируулсан. Email.gov.mn Төрийн албаны цахим шуудан хаягийг албан хаагчид албан хэрэглээндээ бүрэн ашиглаж байна. Цахимаар 10 нэр төрлийн 36 лавлагааг төлбөргүй 7, төлбөртэй 3-ын тус тус олгож 9779 төгрөгийн орлого оруулсан байна.

Иргэний бүртгэлийн чиглэлээр төрсний 11, гэрэлсэн 1, Үрчлэлт 1, нас барсан 2, лавлагаа иргэнд 19, албан хэрэгцээнд 51, 19-н иргэний цахим үнэмлэх тус тус бүртгэн авч 43 бүртгэлийг цахимжуулж ажилласан.

Сумын Засаг даргын захирамж 3, Тамгын газрын даргын тушаал 1, Засаг дарга болон тамгын газрын даргаас 12 албан тоот гарч, өргөдөл гомдол 5-ийг хүлээн авсан байна. 2021 оны албаны баримт бичгийг эмхэлж цэгцлэн, дотоод товъёог үйлдэн нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эхлүүлэн мэргэжилтэнгүүдээс Архивт баримт татах, нөхөр бүрдүүлэлтийн ажлыг эхлүүлээд байна.

Төсөв санхүү: 2021 оны орлогыг хааж тус онд олгосон санхүүжилтийг  байгууллагын нягтлан бодогч нартай тулган баталгаажуулсан. 2021 онд өр авлагыг 100% барагдуулсан. 2021 оны тайлан тушаалттай холбогдуулан аудитын газраас шаардсан мэдээлийг байгууллагын дарга нягтлан бодогч нараар гаргуулан хугацаанд нь,  2022 оны төсвийн хуваарыг  баталгаажуулан нэгтгэн  дээд байгууллагад тус тус хүргүүлсэн. ААНБ-ын сангийн яаманд тайлан тушаах ажлыг зохион байгуулсан. Санхүү албанд мөрдөгдөж буй шинэчлэгдсэн журам, тогтоол шийдвэр 1 сарын байдлаар 3 ирсэнийг хяналтанд авсан.

Малын тоо толгойд ногдуулах албан татвар 3214800, Бууны албан татвар 392000, Улсын тэмдэгтийн хураамж 400000, Газрын төлбөр 9677, Торгуулийн орлого 2299000, Хадгаламжийн хүүгийн орлого 3000751.95 нийт 9316228.95 төгрөгийн орлого төвлөрч орлогыг хааж, 1-р сард 0146-р ангийн 12 ширхэг гүйлгээний 277576100 төгрөгийн гүйлгээ хийгээд байна.  

Статистикийн 5-н төрлийн 5-н мэдээ, Улирлын 10-н ААН-ын 10-н мэдээ, өргөн бараа хэрэглээний үнийн мэдээнд 3-н ААН,  3-н эмийн сан, 2 ШТС, Эрчим хүч, Үсчин зэрэг газруудаас үнийн мэдээг авч холбогдох байгууллагад мэдээг хүргэсэн.

Соёл урлагын хүрээнд: МҮОНТ-ийн Дөрвөн цаг нэвтрүүлэг, Дуучин Мөнх-Ундрахын Хөдөөгийн баясгалан тоглолт, Бүтээлч бүсгүйчүүд клубын сургалт, Дуучин Эрдэнэбаярын Хүний нутгаас хүү чинь ааваа зорино, Малчид дуулж байна уралдаан, Бөхийн барилдаан-ыг тус тус АОК, СОК-ийн шийдвэр зөвшөөрлийн дагуу зохион байгуулав. МҮОНТ-ийн дөрвөн цаг нэвтрүүлэгт “Үзэмчин өв соёл болох жилийн цайны ёслол нэвтрүүлэг,  Малчин түмний мэнд сар шинийн нэвтэрүүлэгийг соёлын байгууллага малчид ард иргэдтэй сумаа төлөөлөн амжилттай оролцлоо. Бүтээлч бүсгүйчүүд клуб нь ээлжит сургалтаа 9 бүтээлч эмэгтэйг хамруулан  гар урлалын бүтээл хийх арга барилыг  зааж сургасан.Малчид дуулж байна уралдаанд 15 малчин оролцож байна.  Цахимаар монгол ёс заншилаас цувралаар танилцууллаа. Нийтдээ 12 мэдээллийг хүргэв. Егүзэр хутагт хатагины хар сүлд тахилгын өргөөгөөр 11 хүн үзэж сонирхлоо. Номын сангаар  32 хүн үүнээс 15 нь заалаар үйлчлүүлсэн байна. 33 ном уншилганд гарган гэрээр 17 ном олгосон байна. Нүүдлийн номын санг 1-р цэцэрлэгт аялуулж байна. Аймгийн нутгийн зөвлөлөөс  500 ширхэг ном хандивласныг хүлээн авсан.

Эрүүл мэндийн зөвлөгөө-10, соёл урлаг үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл-11, бусад мэдээлэл-5 тус тус байгууллагын хаягт байршуулав. Соёлын яаманд -1, соёлын хэлтэс-д-1 тус тус судалгааг хүргүүлж ажилласан. Байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор дотор их цэвэрлэгээ -  гадна талын хогийг цэвэрлэлээ.

ЕБС: 2022 оны 01 сарын 03-наас эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтын давтлагыг  хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 10 багш 45 сурагтчайгаар хичээллүүлж байна.

2021-2024 онд хэрэгжүүлэх сургуулийн Хоцрогдол арилгах төлөвлөгөөг батлан ажиллаж байна. “Би залуу багш” хөтөлбөрийн танхимын сургалтанд 3 багш хамрагдсан. Энэхүү сургалтын түгээн дэлгэрүүлэлтийг сургуулийнхаа  багш нарт  “Сайн сайхан зан чанарыг хөгжүүлэх арга зүй” сэдвээр сургалтыг зохион байгуулсан.   Боловсролын газрын мэргэжилтэн Д.Өсөхбаярыг урьж математикийн хичээлээр ЭЕШ өгөх 32 сурагчдад 5 хоног давтлага өгч хичээллүүлсэн.  “Эрдэнэмандал хийд” Боловсролын газрын хамтран зохион байгуулсан “Монгол улсад үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээхэд VIII Богд тэргүүтэй лам хуврагуудын гүйцэтгэсэн хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал, илтгэлд түүх нийгмийн ухааны багш Б.Энхтүвшин    3-р байранд орсон. Суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх, шалгуурыг хэрэглэх арга зүй аргачлалыг таниулах 2 өдрийн цахим сургалтанд 51 багш  хамрагдсан.  

ЗАН-ийн ахлагч нар  хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж байна. Цахим журналыг 100% бөглөж дуусгасан. Биологийн хичээлээр ЭЕШ өгөх 5 сурагч багшийн хамт Сүхбаатар аймагт болсон танхимын сургалтанд хамрагдсан.

Нийгмийн ажилтан болон насан туршийн боловсролын багш нар хамтран сургуулийн ажилчдад “Байгууллагын соёл, харилцааны ерөнхий ойлголтууд, “Хог хаягдал-хор нөлөө”  сэдвээр сургалт зохион байгуулсан.

Сургуулийн нийгмийн ажилтан, эмч нар хамтран 5 дахь өдөр бүр сургуулийн коридор, үүд хаалга, спорт заал, анги танхимууд болон бие засах газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Хөдөлмөр халамжийн хүрээнд: ХБИ-ний түлээ нүүрсний хөнгөлөлтөнд 17,  Жирэмсэн нярай эх 9, цалинтай эх 6, цалинтай аав 3, ХБИ-ний сунгалт 5, рашаан сувилалд амарсан 2 ахмад, ахмадын протез 5, Байнгын асаргаатай ахмад 27 иргэн тус тус байгааг шинээр гэрээг сунгаж тайланг бичүүлэн хувийн хэргийг баталгаажууллаа.  Алдарт эхийн  одон, насны хишгийн нэрсийн жагсаалтыг тулган баталгаажууллаа. Шинээр 65 нас хүрсэн 12 ахмад насны хишигт орж мөнгөө авсан. Төрийн харьяалалтай 450 ахмадыг багийн дарга, ахмадын хорооны даргатай тулган мэдээлэлд шиэнчилэн орууллаа. Хүүхдийн мөнгөний “Ирээдүйн өв сангийн тухай хууль” хэрэгжилийн хүрээнд 1700-н хүүхдийн хүсэлтийг авч мэдээллээ. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан өрхүүд хүнсээ авч эхэллээ. Ажилгүйдлийн бүртгэлд 15 иргэн шинээр бүртгэж, өмнө нь бүртгэлтэй байсан иргэдээс 20 иргэнийг сэргээж,  шинээр  31 ажилгүй иргэдийг Limis-д бүртгэв.

Хүн ам зүй нийгмийн хамгааллын хүрээнд: Жилийн эцсийн өрх 1993, хүн ам 6

Сумын хэмжээнд энэ жил бүтэн өнчин 6 хүүхэд байгаа тус хүүхдүүдэд аймгийн ГБХЗХГ-аас дархлаа дэмжих болон 1 удаагийн тусламж дэмжлэг үзүүлэх зүйл өгсөнийг хүүхдүүдэд гардуулж өгөв. 1-р багт 2, 2-р багт 1, 4-р багт 3 бүтэн өнчин хүүхэд байна.

Хүнс худалдаа: Сумын Хүнсний худадаа эрхэлдэг ААН-дээс  гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц болон үнийн судалгааг авч ХХААГ-т 7хоног тутамд өгч байна.

СХС-н зээлтэй 16 иргэнд мэдэгдэл хүргэж 1 иргэн зээлээ бүрэн төлөлт хийж, 3 иргэн сардаа төлөлтөө төвлөрүүлсэн байна.Төлөлт хийж зээлээ барагдуулсан иргэдийг СХС-н программаас хасуулан  монгол банкны мэдээллийн сангын ажилтанд мэдэгдэл хүргүүлсэн. Аймгийн МХГ-т ковид цар тахалтай холбоотой хүнсний худалдаа эрхлэгч ААН-д хяналт шалгалт хийж  гарсан зөрчлийг тухай бүр нь арилгуулан мэдээг 7 хоног бүрийн 3дахь өдөр бүр хүргүүлж ажиллаж байна

Суманд тамхины тусгай зөвшөөрөлтэй 15-н ААН-н бүртгэл судалгааг гарган хуулийн хүрээнд хяналт тавин ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн хүрээнд: 2021 онд 1146 малтай өрхөөс 2022 онд 1221 өрхтэй болж 75 өрхөөр өссөн, малчин өрх 2021 онд 924 өрхөөс 2022 онд 992 болж 68 өрхөө өссөн байна. Малчдын тоо 1870-д хүрч өмнөх оноос 100 хүнээр нэмэгдсэн байна. 2022 онд нийт  421874 толгой мал тоологдож Үүнээс Адуу 50459, үхэр 32837, тэмээ 680, хонь 171701, ямаа 166197, нийтдээ өмнө оноос 22985 толгой малаар 4 н төрөл дээрээ өссөн байна. Мал тооллогын программыг аймагт тушааж, 1-р сарын 18 нд лрограммаас сумын мэдээллээ татан авч хадгалсан. Бүх баг татаж авснаар хэвлэж архивлана. Сумын 393 малчин өрхийн ноосны урамшууллын паданыг шинэчилсэн программд дахин шивж оруулсан. Улсын аварга, Алтан унага,, Алтан тугал-ын эзэнд тус бүр нэг нэг малчны материалыг явуулж, Аймгийн аварга малчинаар 3 малчин тодороод байна.  Шалгарсан малчдын байр зүйн зураглал, газрын нэрийг тогтоон хүргүүлсэн. Улсын төсвийн худгийн захиалгыг ХААГ-т хүргүүлсэн.

          Мал эмнэлэг: Гоц халдварт шүлхий өвчин Дорнодын Матад суманд болон Баруун-Урт суманд сэжиг бүхий дуудлага ирсэнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын захирамж, Сумын Засаг даргын А267 захирамж , Зөвлөмж  зэргийг ААН-ийн эмч нар болон иргэдэд цахим хуудсаар сэрэмжлүүлгийг хүргүүлэн ажиллаж байна.

          Мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд Ховд, Өвөр хангай , Сүхбаатар суманд хэрэгжиж буй  эрт илрүүлгийн үзлэгийг Эрдэнэцагаан суманд нийт 3680 малд клиник үзлэгийг хийж өвчний оношийг тогтоон баталгаажуулсан. Уг төслийн туршилтыг цаашид хэрхэн хийх , эрт илрүүлгийг хийхэд ямар хүндрэл бэрхшээл гарсан, давуу сул талуудыг солилцох хэлэлцүүлэгт мал эмнэлгийн улсын байцаагчийг оролцуулсан.

           Байгаль орчин: МУ-ын ерөнхийлөгчийн 58-р зарилаг , ЗГ-ын 2021 оны 350-р тогтоол 2022 онд Эрдэнэцагаан суманд “ ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажлын чиглэлтйг аймагт хүргүүлсэн. Уул уурхайн болон хайгуулын компиануудыг “цэцэрлэгт хүрээлэн бий болгох, усжуулалт”-ын асуудлыг шийдвэрлэх зэрэгт санал солилцож байна.

Газар зохион байгуулалт: Газрын мэргэжилтнийг шинээр түрээр томилуулж дараах ажлуудыг хийж байна.

  1. Кадастар хийлгэх судалгаанд 31 өрх хамрагдсан
  2. Нөхөн бүрдүүлэлтээр газрын бичиг баримт авах иргэдийн бичиг баримт гаргах 5 айл , 2 ААН
  3. Газрын албанаас зохион байгуулагдсан сургалт зөвөлгөөнд 6 удаа хамрагдсан.
  4. Газрын төлбөр татан төвлөрүүлэх чиглэлээр ажиллаа

СӨБ:  Сургууль цэцэрлэгийн өвлийн амралттай холбогдуулан 12 сарын 20 ноос эхлэн 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт явах эсэхийг эцэг эхийн хүсэлтийг харгалзан үзэж хүлээн авч эхэлсэн. Нийт цэцэрлэгийн хэмжээнд 4 настай 25, 5 настай 27 хүүхэд хүлээн авч 2 бүлэг ажиллаж байна. Сургалт үйл ажиллагаа өдрийн дэглэмийн дагуу хэвийн явагдаж байна. 2 бүлгийн багш, 2 туслах багш ангид ажиллаж байна. Бусад багш ажилчид дотор засал болон өөрсдийн үүрэгт ажлыг хийн ажиллаж байна. Дотоод журам, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолт зэргийг шинэчилж хамт олны хурлаар оруулж 100% саналаар баталсан Багш ажилчидаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Залуу багш нарын сургалтад танхимаар 2 багш хамрагдаж 6 бүлгийн багш болон 6 туслах багш нарт тугээн дэлгэрүүлэлт хийсэн.  Мөн 2  багш гэр бүл хөгжлийн сургалтад хамрагдаж түгээн дэлгэрүүлэлт хийсэн. 4-н багш Дорнод их сургуулийн магистерын ангийг амжилттай суралцаж төгссөн.

Цэцэрлэгийнхээ зорилгыг монгол бичгээр бичин  эсгийгээр хийж үүдэн хэсэгт байрлуулсан.  Мөн цэцэрлэгийн алсын хараагаа циллотоноор хэвлэж үүдний хэсэгт байрлуулсан. Ил тод байдлын самбар, хамт олны самбар, санхүүгийн албаны самбараа шинэчилсэн.

Багуудад: Монглын үндэсний телевизийн эргэх дөрвөн цаг нэвтрүүлэгт малчин өрхүүдийг хамруулж  сум багийн засаг дарга нар ажиллав. Сумын ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Сумын засаг дарга, СЗД-ын орлогч дарга 5-н Багийн засаг даргын хамтаар нийт 45 албан хаагч Улаанбаатар хотод Нутгийн удирдлагыг идэвхижүүлэх сургалтанд 2 хоног хамрагдсан. Малчдын шагналын тодорхойлолт бичиг материалыг бүрдүүлэх, хүүхдийн мөнгөний санал хүсэлт авах, цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, ахмадуудын судалгаа, ковид-19 цар тахлын Омирокон хувилбараас урьдчилан сэргийлэх түүний онцлог, гэрийн эмчилгээ асаргаа сувилгаа, вакцины үр дүн зэргийг нийт ард иргэдэд багийн засаг дарга болон төрийн бүх албан хаагчдаар дамжуулан ухуулга нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.