2022 ОНЫ 8 ДУГААР САРЫН МЭДЭЭ
Хууль, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын хүрээнд:
Тус суманд зохион байгуулагдсан Хатиганы 5, Таван түмэн адууны баярын 2 удаагийн хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнд удирдлагаас оногдуулсан ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ Худалдаа үйлчилгээ эрхлэгч 25 ААН, үйлчилгээний газруудад татварын улсын байцаагчтай хамтран цэг бүрээр орж хэл хүргэн зохион байгуулалттай оролцуулсан.
Баярын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан 3-н аймгийн 55 иргэний хүсэлтийг хүлээн авч Хуушуур, хүүхдийн тоглоом, хүнсний худалдаа эрхлэх гэсэн 3 чиглэлийн зөвшөөрлийг олгож, эдгээр үйлчилгээ эрхлэгчдэд Худалдаа үйлчилгээний стандарт, хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг өгч ажилласан.
Уг арга хэмжээтэй уялдан явагдаж буй Адуучин баяраас эхлээд 8 дугаар сарын 4-нөөс эхлэн бүгд 4-5 өдөр хөдөө, сумын төв наадмын талбай, үдшийн цэнгүүн зэрэгт худалдаачид явуулын үйлчилгээ үзүүүлс
Сум хөгжүүлэх сан Хоршоо хөгжүүлэх сан болсонтой уялдуулан аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан хэлтэст 2011 оноос 2022 он хүртэл зээл авсан иргэдийн мэдээллийг Зээлийн үлдэгдэл, шүүхэд шилжсэн, чанаргүй зээлдэгчийн судалгаа, тухайн үед зээл олгосон зөвлөл зэргийн судалгааг 32 хүнээр гаргаж цахимаар болон цаасаар хугацаанд нь гаргаж хүргүүлсэн.
Хоршоо хөгжүүлэх сангийн монгол банкны мэдээ судалгааны программыг шилжүүлэн суулгаж зээлдэгч нарыг хянан мэдээллийг сайжруулан баяжуулах бэлтгэл ажлыг хангалаа.
Төрийн өмчийн тооллого зохион байгуулагдаж төсөвт 8 байгууллага орон нутгийн өмчит 1 газрын эд хөрөнгийг тоолж байна.
Өргөдөл гомдол 64 иргэнээс ирсэнээс 9 нь хугацаа болоогүй, 55-нь шийдвэрлэгдсэн. Өссөн дүнгээр 101 захирамж, .. тушаал гарсан.
Ардын Хувьсгалын 100, 101-н жилийн ой, Аймгийн 80-н жилийн ойг угтан “Сумын төвийн тохижолт өнгө үзэмж”-ийг сайжруулах зорилгоор Сумын Засаг даргын ААНБ-ын өнгө үзэмж, гаднах тохижолтыг сайжруулах тухай 2022 оны 01 тоот албан даалгаврыг гаргаж ААНБ-дад үүрэг чиглэл өгөөд байна.
Нийгмийн даатгал: шинээр 3 иргэнд өндөр насны тэтгэвэр,тахир дутуугийн тэтгэвэр 4 иргэнд тогтоов. Нийгмийн даатгалын буцаан олголттой холбогдуулан сайн дурын даатгуулагч нарын гэрээг сунгах,ноогдуулалт хийх ажлыг хийж дуусгасан. Тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж, олгох хуудасаар 10 гаруй иргэний тэтгэврийг олгов. Сайн дурын даатгалд 3 иргэн, 0-3 насны хүүхдээ асарч байгаа 1 ээжийг сайн дурын даатгалд тус тус шинээр хамрууллаа.
ЕБС: Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон бүх нийтийн мод тарих үндэсний өдрөөр байгууллагын өөрийн эзэмшлийн талбайд 2280 ширхэг улиас, хайлаас, шар хуйс, "Глаука" цэнхэр 6 ширхэг том гацуур, зулзган гацуур 10 ширхэгийг багш ажилчид болон ахлах ангийн сурагчдын хамт тарьсан.
Төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслол болж, нийт 130 суралцагч суралцагч гэрчилгээгээ гардан авсан.
Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийн ESeL хөтөлбөрт хамрагдаж, төсөл хэрэгжиж байгаа 5 аймаг 25 сумын дунд зохион байгуулсан сургуульд суурилсан энтрепрайз төслийн уралдаанд тус сургууль шалгарч 75 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон.
ХАБЭА-н бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ЗДТГ-ын галын буланг тохижуулсан.
Хүний нөөцийн 1 удаагийн судалгааг Сүхбаатар аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн мэргэжилтэнд явуулсан.
Шинээр ажилд орсон 3, ажлын байр өөрчлөгдсөн 1 нийт 4 хүний анкетыг хүний нөөцийн програмд оруулсан.
ЭМТ нь МУЗГ-ын 224-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор баталгаат эх сурвалжийн мэдээ материал ,гарын авлагыг ашиглаж ард иргэдэд үнэн бодит мэдээллийг түгээх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цахимаар болон танхимаар сургалт, сурталчилгааны ажлыг тасралтгүй явуулан ажиллаж байна.
ГУА-47 дугаар анги нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэцагаан сумын худалдааны гудамжинд 500 ширхэг хайлас, ангийн байрлалд 219 ширхэг хайлас 3 ширхэг улиас модыг алба хаагчид суулгасан.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөө гарган баярын хурал, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн тоглолт, шагайн наадгай, дугуйн уралдаан, гар зургийн уралдаан, кино үзвэр зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж нийт насанд хүрэгсэд 220 , хүүхэд 312 давхардсан тоогоор хамрагдсан байна.
Тайлан бичсэн: ХЭЗ,ХШҮ- хариуцсан мэргэжилтэн Д.Жагварал.