Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Мэдээ, мэдээлэл

Сарын мэдээ

2022 оны 5 дугаар сарын мэдээ

Хууль, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын хүрээнд:

“Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт”  хүрээнд сумын  дотоод хяналт шалгалтын бүлэг томилогдон удирдамжийн дагуу төсөвт байгууллагуудад ДХШ-ын үйл ажиллагаа, Ёс зүй, Хууль эрх зүй, Тушаал шийдвэрийн үндэслэл, Төлөвлөгөө тайлан, Архив албан хэрэг хөтлөлт, шилэн дансны хөтлөлт, гүйцэтгэлийн мэдээний тайлагналт, хүүхдийн ирцийн тооцоолол зэрэгт хяналт хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь засах болон зөвлөмжөөр нэгдсэн илтгэлд тусгуулан ажилласан.         

Хаврын цэрэг татлагын үзлэгийг сумандаа зохион байгуулж 70 цэрэг үзлэгт хамрагдаж 18 цэрэг урьдчилан үзлэгт тэнцэн 2-р шатны үзлэгт хамруулан цэргийн жинхэнэ албанд татагдсан.

Сумын “Хэлний бодлогын салбар зөвлөлийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/64 тоот захирамжаар шинэчилэн, “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тэмдэглэн, Төрийн болон төрийн бус байгуллага, Худалдаа үйлчилгээний бүх газрууд хаягаа Монгол бичигээр хосолмол болгох,  Үндэсний бичиг соёлоо дээдлэгч төрийн болон төрийн бус байгууллага, үйлчилгээний газар, шалгаруулах,  Байгууллагууд албан хаагчдын Монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж сургалт зохион байгуулах, “Сайхан бичигтэн -2022” уралдаан зэргийг,

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын газар болон нийт төсвийн байгууллагууд албан хаагчдын Монгол бичгийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор  нэг өдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Монгол бичгийн үсэг,цахим хэрэглээнд ашиглах хичээл зэргийг хэвлэн өгсөн. Албан хаагчид ажилдаа Монгол дээлтэй ирж, Монгол бичгийн түвшин тогтоох шалгалтыг “Хичээнгүй алдаагүй цэвэр” бичих, “Унших”, “Уйгаржин бичигээс Крилл монгол хэлэнд хөрвүүлэх” зэрэг хэлбэрээр авсан.

Уг арга хэмжээтэй уялдуулан Монгол хэл бичигтэй холбоотой Хууль, эрх зүй, тогтоол шийдвэрийг сурталчилан албан хаагчдаар судлуулан АСТ тэмцээний асуулт хариултанд оролцуулах зорилгоор эрхзүйн сургалт сурталчилгааг хийсэн.

 Үүнд: Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг- 2003-105, Ерөнхийлөгчийн Зарлиг-2018-45, Засгийн Газрын Тогтоол 2020-96, Засгийн газрын Тогтоол 2022-07, Аймгийн Засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамж,

          “Малчдын чуулга уулзалт-2022” арга хэмжээг Эх нутагтаа эзэн болсон хариуцлагатай малчин уриан дор зохион байгуулж 8-н багийн 149 малчин оролцож Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, Орчин үеийн МАА-н ололт амжилт, Иргэний эрх үүрэг ба ёс зүй хариуцлага зэрэг сургалт бусад төрийн мэдээ мэдээлэлийг өгч Аймгийн ХАА-н газрын 4 албан хаагч орон нутгийн 9 байгууллага, 6 мэргэжилтэн цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэж амжилттай зохион байгууллаа.

 E-Mongolia.mn, Төрийн үйлчилгээний цахим системийн хүрээнд төлбөргүй 6 нэр төрлийн 21 үйлчилгээ үзүүлж, албан бичиг 26, өргөдөл 4-ийг хүлээн авч, Захирамж 8 гарч 9-н албан бичиг явсан байна.

          Мод сөөг тарих ажлын хүрээнд: ОНХС-аас 20.0 сая төгрөгийн санхүүжилтээр 5000 модны суулгац, хандиваар 1500 модны суулгац бүгд 6500 модны суулгац суулган 1 иргэнийг гэрээгээр цалинжуулан ажиллаж байна.

Соёл урлаг: “Сүхбаатар 80” урлагийн наадамд сумын ардын авьяастан, өв тээгчдийг оролцуулсан 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон.

Номын сангийн программ хангамжын шинэчлэл хийж LIB4U программд хөрвүүлэх ажил хийгдэж байна.

Нутгийн уран бүтээлчдийн номын, хүүхдийн номын үзэсгэлэнг тус тус гаргаж уншигч үйлчлүүлэгчдэд сонирхууллаа. Соёлын биет бус өв тээгчдийн судалгааг гарган урлагийн наадамд оролцох авьяастнуудыг арга хэмжээнд татан оролцуулж мартагдсан өв соёлын төрөлд үзэмчин ардын дайралцаа дуу, хөмий, үзэмчин ардын дуу зэргийг, музейн өдрөөр сургууль, цэцэрлэгийн нийт 150 хүүхдэд Егүзэр хутагтын музей Хатиганы хар сүлдний тахилгын өргөөг үзүүллээ.

Зуны эхэн сарын шинийн 15 нд Цагаан овооны тахилгын зан үйлийн талаар аймгийн ВВS телевизээс ажлын баг хүрэлцэн ирж бичлэг хийж ажиллаа. Овооны тахилга нь хоёрдахь удаагаа хийгдэж байгаа энэ удаагийн тахилга өргөн цар хүрээтэй эрийн гурван наадамтай өргөн дэлгэр боллоо. Дугуйлан дуу хөгжмийн төрлөөр хичээллэж байна. “Наран мандах нутаг” тоглолтыг 1 удаа,  ХЦ-ийн 0146-р ангийн албан хаагчтай хамтран бэлтгэсэн тоглолтыг 1 удаа тус тус нутгийн ард иргэдэд толилуулав. Нийтийн бүжгийн тэмцээн, Хүүхдийн 1, 2 дугаар цэцэрлэг тайлан, 1 дүгээр ангийн сурагчдын эрдмийн баяр, хонхны баяр, цэнгүүн 3 удаа тус тус зохион байгуулагдсан.

     СӨБ: 1-р цэцэрлэг Эцэг эх, асран хамгаалагчдад өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох, төрөл бүрийн ундаа, жүүсэнд  агуулагдах чихрийн хэмжээ болон хүүхдийн хоногийн хоол, хүнсээр авах шимт бодисыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч гарын авлага тараасан. Улаан загалмайн нийгэмлэгт байгууллага, анги, бүлэг, хамт олноороо элсэж “Онгой эрхт гишүүн” боллоо.  "Эрсдэлгүй эрүүл амьдарцгаая" бичил төслийн хүрээнд “Эрүүл иргэн-эерэг хандлага” тэмцээнийг зохион байгуулсан.

Анги бүлгүүд нийт 85 цэцэг үрсэлгээ хийж,  6 хүлэмжинд 7 нэр төрлийн жимс ногоо тарихаар бэлтгэж байна.

2-р цэцэрлэг: Цагдаагийн тасгаас зохион явуулсан “Хүчирхийлэлгүй гэр бүл” сэдэвт сургалтанд 18 багш ажилтан, “Би залуу багш” сургалтыг 1, 2 дугаар цэцэрлэгийн залуу багш нар хамтран нийт 22 багш тус тус хамрагдсан. Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя сэдэвт нэг сарын аяныг өрнүүлж аяны хүрээнд албан хаагч бүрийг 1 ном уншиж тэмдэглэл хөтлөх даалгавар өгөөд байна. Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн хүрээнд “Бид намар сурагч болно” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд хүүхдүүдээ ЕБС тай танилцуулан,  Өнө-өглөгтийн хийд, Хутагтын музей зэрэг газруудтай танилцуулав. “Хайр дүүрэн хүүхэд нас” сэдэвт хичээлийн жилийн төгсгөлтийн хаалтын өдөрлөг зохиож бяцхан шавь нарынхаа бэлтгэсэн 16 номер бүхий урлагийн тоглолтыг эцэг эхчүүд асран хамгаалагч нарт толилууллаа. Хүргэн бэрцүүлийнхээ хандивласан 1 сая төгрөгөөр багш ажилчдын ус уух нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд баллонтай ус буцалгагч 2 ширхэг, улавч угаах мини угаалгын машин 1 ширхэгийг авч байршуулсан. Хүлэмж өөрсдийн хүчээр шинээр хийж, 2 хос хүлэмжтэй болсон.  Хүлэмжинд өргөст хэмх, тарвас, чинжүү, брокли, 500 мкв талбайд төмс, лууван, шар улаан манжин, сонгино зэрэг хүнсний ногоонуудыг тус тус тариалсан.

   Нийгмийн даатгал: шинээр 3 иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож 130 гаруй иргэнд нийгмийн даатгалын талаар мэдээлэл өгч 0-3 насны эхчүүдийн санхүүжилт авч,  тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж олгох хуудасаар 10-н  иргэний тэтгэврийг олгон сайн дурын даатгалд 4 иргэн шинээр хамрагдсан.

ХАА, Худалдаа, Газар тариалан:  ХАА-н удирдах ажилтан мэргэжилтний зөвөлгөөнд Хоршооны журмын сургалт, монголын хөдөөгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн сургалтанд тамгаас мэргэжилтэн, үйлдвэрлэгч бизнесийн төлөөлөл нар нийт 4 хүн оролцлоо. Хадлангийн гэрээг шинэчлэх, гэрээний дагуу аж ахуйн нэгжтэй ажиллах, талбайгаа хүлээж авдаг байх, Хоршооны санг зарцуулж зээл олгох, Сумдын газар нутгийн хил заагийг тогтоож пайз байршуулах, малчдад мэдээлэл хүргэх, Малын бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, үржлийн бүртгэлийн программын сургалтанд идэвхтэй оролцох, Ээмэгжүүлсэн малыг программд шивж оруулах  зэрэг ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөгдөв. Газар тариалан эрхлэх иргэдийн судалгааг гарган шинээр 1 /нэг/ аж ахуйн нэгж нэмж бүртгүүлсэн. Тариалан эрхлэх иргэн аж ахуйд олгох газрын байршил, хэмжээг тогтоож дээд байгууллагад хүргүүлсэн.Ангилалтанд хамрагдах малын тоо, зохиомол хээлтүүлгийн хийх мал, өндөр ашиг шимт малын судалгаа, сургалтанд хамрагдах залуу малчны нэрийг дээд байгууллагад хугацаанд нь хүргүүлсэн. 135235 толгой мал төл хүлээн авч мал төллөлт 73,8 хувьтай, төлийн хорогдол 175  байна. Нөөцийн мэдээг  1 өдөр бүр дамжуулж байна.

Малын эрүүл мэнд: Аймгийн Засаг даргын А/242 тоот захирамж, Сумын Засаг даргын А/78 тоот захирамжаар 6 хэсэг 8 их эмч туслах 12, санитарч 2 удирдах ажилтан 2 нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй  үхрийн товруутах өвчинөөс урьдчилан сэргийлэхээр дархлаажуулалт хийгдэж  байна. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд сумын хэмжээний 34000 мян үхрийг мал эмнэлгийн нэгдсэн системд төлөвлөгөөнд оруулан 34000 мян тун вакциныг татан авч 6 ААН-дэд хуваарилан дархлаажуулалтанд 343 өрхийн 15625 үхэр хамрагдаж 51,4 хувьтай байна. Нэгжийн эмч нар мал эмнэлгийн нэгдсэн системдээ гүйцэтгэлийг тарисан газраасаа 35%-тай шивж оруулсан Аймгийн мал эмнэлгийн газарт вакцины явцын мэдээг өдөр бүр мэдээлж байна. Монгол Улсын Засгийн газрын 225-р тогтоолын дагуу Халдварт, Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины захиалгыг АМЭ-ийн газарт хүргэсэн. Малын дуудлага үйлчилгээ 2 удаа ирж баг хариуцсан эмч нар очиж зөвлөгөө зөвлөмж , эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт болох шөвөг яр, ДХХ, сахуу, галзуу, боом зэрэг вазциныг татан авч малын нарт хуваарийн дагуу олгоод байна.  Үхрийн арьс товруутахын дархлаажуулалтын талаар зөвлөгөө зөвлөмжийн талаар аймгийн эмнэлгийн газар эмч байцаагч нарт 1  өдрийн сургалт, Малчдын зөвлөгөөнд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн талаар болон малчдын үүрэг хариуцлагын талаар 149 өрхийн төлөөлөлд тус тус хүргэсэн. Дархлаажуулалтын ажлын явц, гарч буй хүндрэл, тулгамдаж байга асуудлаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын албаны дарга Тунгалаг, АМЭГ-ын дарга нар сумдын тасгийн мэргэжилтнүүдэд онлайн сургалтыг хийж мэдээлэл солилцлоо.

Хүн ам зүй нийгмийн хамгаалал: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 3  мэргэжилтнийг урин төсвийн байгууллагуудын албан хаагчдад лекц хийсэн. Аймгийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/363 дугаар албан тоотын дагуу Цагдаагийн тасагтай хамтран хүүхдийн тоглоомын талбай, замын тэмдэгжүүлэлт, гарцууд, ерөхий боловсролын сургууль, хүүхдийн 1, 2 дугаар цэцэрлэгт үзлэг хийхэд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч сургууль, 1, 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн анги танхимд дээврээсээ бороо гойждог, мөөгөнцөр ургасан, гал унраагуурын даралт унаж хэвийн ажиллагаа алддагдсан, 2 дугаар цэцэрлэгт аврах зам гарцын тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй, галын  аюулаас урьдчилан сэргийлэх самбар байхгүй зэрэг зөрчлүүд илэрүүлж уг асуудлуудад яаралтай анхаарлаа хандуулж дутагдлыг арилгах арга хэмжээ авах мэдэгдлийг өгсөн.

Хамтарсан багийн хурлыг 1удаа хийж 2022 онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл хүргэж, хүүхэд үрчилэх 1 хүсэлтийг шийдвэрлэн гишүүдийн нууцын гэрээг шинэчлэн байгуулан баталгаажуулсан. Мэргэжилтэн 2 удаагийн цахим сургалтанд хамрагдсан. Цагдаагийн тасаг, уячдын холбоонд Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 17-06-022/12 тоот зөвлөмжийг хүргүүлж, хурдан морь унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгслийн стандарт нормийн талаар мэдээлэл хийв. “Баянцогт”, “Цагаан-Овоо” хайрханы тахилга наадмуудын унаач хүүхдүүдийн хувцас хэрэглэлд үзлэг хийж илэрсэн зөрчлийг илрүүлэн засуулан унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан. Малчдын зөвөлгөөнд хурдан морь унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандарт нормын талаар 30 минутын лекц уншиж малчид, уячдад тодорхой ойлголт өглөө. Хүүхдийн дуудлагын 108 утсанд өргөмөл хүүхдийн тухай 1 гомдлын дагуу дахин ярилцлага хийн судалгаа явуулахад хүүхдийн 2 тал ойлгоцсон, хүүхэд үрчилж авсан ээж аав дээрээ амьдарч байгаа бөгөөд гомдол гаргагч нээсэн кейсийг хааж өгөх хүсэлт гаргасны дагуу кейсийг хаах материалыг бүрдүүлсэн.

          “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2022” аяны хүрээнд сумын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөөг гарган боловсруулж нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн.  Засаг даргын захирамжаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд зөвлөлийг шинээр томилон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны хүрээнд сумын 8 багийн нутаг дэвсгэрт нийт 8 бүлэг томилогдон хууль тогтоомжийг сурталчилах, цаг үеийн байдлаар мэдээлэл хийх, галын аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж танилцуулах, баталгаа авах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны талаар сургалт сурталчилгааны ажил явуулсан.  7-н багийн нийт 103 өрхийн 420 иргэдтэй уулзаж Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт сурталчилгааны ажил явуулсан.

Хүний нөөцийн хүрээнд: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  2 цагийн сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдын тухай хууль болон бүх төрлийн аюулгүй арга хэмжээ сэдвийн хүрээнд зохион байгуулан нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар зааварчилгаа болон эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар Эрүүл мэндийн төвийн эмч А.Майцэцэгийг урьж оролцуулан сургалт явуулав.  Жолооч нарт тусгай сургалт зохион байгуулан аюулгүй ажиллагааны зааварчилагааг танилцуулан баталгаа авсан Хүний нөөцийн давхардсан тоогоор 2 удаагийн хүний нөөцийн судалгааг Сүхбаатар аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн мэргэжилтэнд явуулсан. Сүхбаатар аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ахлуулсан төрийн албаны шалгалтад шалгуулсан. Ажилчдын хувийн хэргийн хаягжуулалтыг шинэчилсэн. Яг цагтаа бид хамтдаа аяны хүрээнд зохион байгуулагдсан ажлын хүрээнд цаг ашиглалтыг бүртгэх самбарыг хийсэн.

Газар зохион байгуулалт:  Газрын нэгдмэл сангын 2022 зөвлөгөөнд сумын Засаг дарга , Байгаль хамгаалагч,  ХАА-н  мэргэжилтэн, газрын даамал нар оролцож   Өвөлжөө хаваржааны газрыг иргэдэд эзэмшүүлэх, Газар тариаланг эрчимжүүлэх, Худаг ус сайжруулах, Хадлан бэлчээрийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн,  Шинээр цахим газрын хүсэлт 10-ыг хүлээн авч,  Хуучин газрын хэмжилт 18-н айл хэмжсэн, Зөрчилтэй 8-н газруудад мэдэгдэл  өгч  үүнээс шийдэгдсэн 4-н зөрчил засагдаж шийдвэрлэгдэн кадастарт 250 өмчлөл , эзэмшилийн  газар оруулсан зэрэг ажил хийгдсэн.

Нийгмийн эрүүл мэнд: Сумын эрүүл мэндийн төвд 2 эх төрж хүндрэлтэй    төрөлт 1 гарсныг багаар тусламж үзүүлж эх хүүхдэд гарах эрсдэл хүндрэлээс сэргийлж ажилласан. Сэргээн засах эмчилгээгээр нийт 50 хүн, Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд нийт 204 хүн тус тус хамрагдсан. Сувилахуйн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 1375 хүнд үзүүлсэн.  Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 80, Амбулаторын тусламж үйлчилгээ 235, Гэрийн эргэлт 40, Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн 22, Осол гэмтлийн тусламж үзүүлсэн 9, Хүнд хүндэвтэр үйлчлүүлэгч 24 хүнд,нийт 571 үйлчлүүлэгчдэд гардан үйлдлийг хийж гүйцэтгэсэн.  

Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, бага насны хүүхдийн түлэгдэлт, осол гэмтлээс сэргийлэх, цусны даралт зөв хэмжих, архи, тамхины хор нөлөө, томуу, томуу, төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэлгэцийн дондолтоос  сэргийлэх, орон нутагт явахдаа авулгүй байдлыг  хангах, дархлаагаа дэмжих, амны хөндийн өвчлөлөөс сэргийлэх зэрэг 72 төрлийн зөвлөмж, зөвөлгөөг  цахим хаягт болон сторид байршуулан  Хандалт- 689,  Эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо хийж эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг илрүүлэх арга хэмжээ юм гэдгийг онцлон тэмдэглэж мэдээлэл хүргэлээ. Нээлтэнд  оролцсон нийт 45 хүнд 3 төрлийн 135 ширхэг гарын авлага түгээн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.  Хүүхдийн 1-р цэцэрлэгийн 8 бүлгийн хүүхдүүдийг үзлэг, шинжилгээнд хамруулан “ахуйн осол гэмтэл, томуу, томуу төст өвчнөөс сэргийлье” сургалтыг эцэг эхчүүдийн дунд зохион байгуулж 2 төрлийн гарын авлага 100 ширхэгийг түгээв.

НЭМҮТ, СЭМХ, ЭМГ-өөс зохион байгуулсан 8 удаагийн цахим сургалтанд эмч, мэргэжилтэн нар бүгд, гамшгийн үеийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүй сэдэвт сургалтанд 2 их эмч, 1 сувилагч танхимаар, цахимаар 12 эмч, мэргэжилтэн тус тус  оролцож гэрчилгээ авсан. Сүрьеэгүй сум зорилтот хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн 23-н ажилчдад дотоодын сургалтыг зохион байгуулсан.

Төсвийн орлого зарлага:  2021 оны Төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланг хуулийн хугацаанд Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэн зөрчилгүй дүгнэлттэй шалгуулан суманд үйл ажиллагаа явуулж буй 108-н ААН-ийн судалгаа хүргүүлэн ажиллаа.   Өр авлага, төсвийн гүйцэтгэлийн мэдээг программд шивж, хугацаатай мэдээ 5, 8-н судалгааг гаргаж хүргэсэн.

Орлого 12 нэр төрөл дээр 288,481,598.16, Аймаг нийслэлээс авсан татаас 136,815,300.00, орон нутгийн төсөвт байгууллагад  417,619,248.05 төгрөгийг санхүүжилтийг олгож ажиллаа. ОНХС-ын  журамын шинэчлэлт,  ОНХС-ы цахим апп-ын хэрхэн суулгах талаар 220 гаруй иргэнд мэдээлэл хүргэж ажилласан.

Статистикийн 5-н төрлийн 35  ширхэг мэдээ, Улирлын 10 ААНэгжийн 17 ширхэг мэдээ, өргөн бараа хэрэглээний үнийн мэдээнд 3-н ААНэгж, 3-н эмийн сан, 2 ШТСтанцаас, эрчим, Үсчин гэсэн газруудаас үнийн мэдээг авч 5 удаа,   Статистикийн хуулийн шинэчлэлийн санал асуулгын 2 судалгаа, цахим сургалтанд 1,  түүвэр хаягийн судалгаа зэргийг хугацаанд нь өгсөн.

Сумын Засаг даргын нөөц болон ОНХС-аас дараахь ажлуудыг санхүүжүүлж ажиллаа.

  1. Урлагын наадамд 5.0 сая₮
  2. Малчдын чуулга уулзалтанд 3.0 сая₮
  3. Хүүхдийн 1-р цэцэрлэг дээвэр засварт 400.0 мян ₮
  4. Хог цэвэрлэгээнд 1.2 сая₮
  5. ОНХС-ын санхүүжилтээр 15-н ажлын гэрээ байгуулж 528. 55 сая ₮

Бүгд 538.15 сая ₮-ийн санхүүжилтийг олгон ажилласан байна.

7-р баг:  Багаас цэрэгт тэнцсэн залуусыг үдэж мордуулсан. Багийн нутаг Шуволдайд гарсан түймрийг унтраах болон хохирлыг тогтоох ажлын хэсэгт томилогдон явж түймрийн цураманд хэмжилт хийж ажилласан. Тэрбум модны нээлтийн үеэр багийн айл өрхөд 3 ширхэг мод 21 өрхөд,  нийт 100 модны суулгац олгоод байна.Малчдын зөвөлгөөнд  17 хүн малчин оролцуулж,  4 бэрх тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Малчид зусланд буухтай танилцан зуслангын хогийн цэгүүдийг үзэж харж малчидтай ярилцан хогийн цэгийн устгах талаар зөвлөлдөв. Мал төллөлт, төрийн мэдээг сарын  25 нд  ХАА тасагт гаргаж өгсөн. Шинээр 5-н малчинд тамга захиалж ирүүлж малчиддаа хүргэн, 18-н иргэнд багийн даргын тодорхойлт хийж өгсөн.

Тайлан бичсэн:  Хууль эрх зүй, Дотоод хэрэг

хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа.