ЭРДЭНЭЦАГААН СУМ
2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
Хууль эрх зүй, удирдлага зохион байгуулалтын хүрээнд:
Сумын нутаг дэвсгэрт 8 бүлэг гарган цаг үеийн ажлаар 5 хоног ажиллаж 1011 өрхийн 2188 иргэнтэй биечлэн уулзаж 419 санал, хүсэлт, шүүмжлэл сонсож 70%-д нь газар дээр нь хариулт өгч цаашид анхаарах 10 асуудлыг багцлан сумын удирдлагад илтгэх хуудсаар танилцуулан уг ажлын хүрээнд иргэдэд хууль тогтоомжийг сурталчилж, “Эрдэнэцагаан сумын иргэний өврийн дэвтэр” нэртэй бяцхан ном хийж холбогдох дүрэм журам, мод тарих ажлын гэрээ урамшуулал, ОНХС-ийн хийгдсэн болон хийх ажил бусад нэн шаардлагатай мэдээ мэдээллийг байршуулан 800 ш хэвлэн өрхөд өгч, 2021 оны үлдэгдэл 2022 оны татвар 21.9 сая, Нийгмийн Даатгалын сайн дурын даатгал 12.3 сая, ЭМД-7.0 сая, хог хаягдлын хураамж 1.1 сая бүгд 42.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлж 465 литр шатахуун зарцуулан 42 албаөн хаагч ажилласан.
Сумын засаг даргын 13-н захирамж, Тамгын газрын даргын 2 тушаал гарч бусад газарт 8, хариутай 14 бичигт хариу өгч, ТАХ-чид 10 төрлийн сургалтанд Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорнот аймагт бүгд 21 албан хаагч хамрагдсан байна.
ХАБЭА-н сарын аяныг захирамж төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж байна.
Сумын төвийн нийтийн хог цэвэрлэгээг 14 хоногийн аян болгон зохион байгуулж 3 удаагийн цэвэрлэгээнд хөдөөгийн багт эзэнгүй үүссэн 4 хогийн цэг устгаж 25 тн хогийг булж устгасан, сумын төвд зориулалтын бус газар хог хаяж цэг үүссэн 8 газрыг цэвэрлэн 45 тн хогийг нэгдсэн цэгт ачиж зөөвөрлөсөн. Нэгдсэн хогийн цэгт 8 га-д тархаад байсан хогийг 4 хоног ковшдож 3 га болгон багасган булж цэгцэлсэн, сумын төвөөс гадагш 5 км-ийн радиуст болон айл өрх, аж ахуйн нэгж хувийн хэвшлийн гэсэн дарааллаар их цэвэрлэгээг хийж уг арга хэмжээнд төсвийн 7 байгууллага, 25 ААН-ын бүгд 225, 8-н багийн 250 иргэн бүгд 475 иргэн, 11-н техник ажиллаж нийт 4.9 сая төгрөгийн зардал гарсан.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд: Хүн амд урьдчилан сэргийлэх болон идэвхитэй хяналтын үзлэгийг эмч нарын үзлэгийн хуваарийн дагуу 893 иргэнд үзлэг, Гэрийн дуудлага- 210, Стационараар-23 нийт хүнийг хэвтүүлэн эмчилсэн, гэрээр нас баралт-2 хүүхдийн эндэгдэл гараагүй. Эмэгтэйчүүдийн үзлэгээр 54 өвчлөл илэрсэнээс 48 эмэгтэйг эмчлэн эрүүлжүүлж, эрүүлжилтийн хувь 88,8% байна. Жирэмсний хяналтанд 69 эх хянагдаж байгаа ба үүнээс өртөмтгий бүлгийн 27 жирэмсэн эх хяналтанд байна.Нийт хөхний үзлэгт хамрагдвал зохих 1293 эмэгтэйгээс 441, Эсийн шинжилгээнд хамрагдах 467 эмэгтэйгээс 227 эмэгтэйг хамруулж хариуг хугацаанд нь авч, эерэг илэрсэн хүмүүст мэдээлэл хүргэн, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Сэргээн засах эмчилгээгээр нийт 95 хүн эмчлүүлсэн. Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд нийт 113 хүнийг хамруулсан. Сургалтыг 226 хүнд хийж зөвлөгөө өгөв.Коронавирус халдвар /КОВИД-19/ халдварын вакцин 108 хүнд вакцин хийсэн.Сувилахуйн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 1415 хүнд үзүүлсэн.Глобал Сангийн дэмжлэгтэй “Монгол улсад ХДХВ, Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд “Сүрьеэгүй сум” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх сум Эрдэнэцагаан нээлтийн үйл ажиллагааг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор сумын Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Хилийн цэргийн ангийн захирагч, ОБ-ын ГУТА 47-р ангийн захирагч, Ахмадын хорооны дарга, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөл болон албан байгууллагын дарга, шийдвэр гаргагч нарт 2022 оны 03 сарын 24-ны “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-өөр амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг зохион байгуулах ЭМТ-ийн “Сүрьеэгүй сум зорилтот хөтөлбөрийн баг” 6 хүний бүрэлдэхүүнтэй томилогдон нээлийг зохион байгуулж “Сүрьеэгүй Эрдэнэцагаанчууд” хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 зорилт, 17 заалттайгаар боловсруулан сумын Засаг даргаар батлуулж, хэлэлцүүлэг хийн тэдэнтэй санал бодлоо солилцон зорилтот хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг контент ашиглан иргэдэд хүргэх, сурталчилах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн ажиллахаар боллоо. “Хөдөлмөрийн аюулгүй байдал - Эрүүл ахуйн 1 сарын аян”-ыг 2022 онд “Аюулгүй байдал-Эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриатайгаар тэмдэглэж байна. ЭМЯ, НЭМҮТ-өөс зохион байгуулсан 8 удаагийн цахим сургалтанд 14, СЭМХ, ЭМГ, ГБХЗГ-аас зохион байгуулсан 5 удаагийн цахим сургалтанд 15, Эрт илрүүлэг үзлэг зохион байгуулахтай холбоотой “Өрх сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сэдэвт танхимын 5 хоногийн сургалтанд 3 их эмч бүгд 14 сургалтанд 32 албан хаагч хамрагдсан байна.
ЕБС:Бидний оролцоо - Бидний хөгжил өдөрлөгийг зохион байгуулж сурагчдын оролцооны 7 байгууллагын 150 хүүхэд клубийн үйл ажиллагаагаа танилцуулж туршлагаа хуваалцан оролцсон. Хүүхэд эрхэм хэрэглэгч аяны хүрээнд ЕБС -ийн цахим хуудсаар дамжуулан гэрийн аюулгүй байдлыг үнэлэх эрсдлийн үнэлгээг google forms -оор авч нийт 58 эцэг эх асран хамгаалагч хамрагдсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн соёлыг хамтдаа төлөвшүүлье аянд манай хамт олон нэгдэж сургууль дотуур байрын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй хоол үйлдвэрлэл сургалтын хэрэглэгдэхүүн ажлын байрны хувцас хэрэглэл дасгал хөдөлгөөнийг суралцагчдын эцэг эх асран хамгаалагчид, олон нийтэд танилцуулж, ажлын байрны дасгал хөдөлгөөн, ажлын хувцасны үзүүлбэр үзүүлж, цэцгийн үзэсгэлэн, багш сурагчдын сургалтын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, 1,2-р хоол 5-н төрлийн ундаа жүүс жүүсээр үзэсгэлэн гаргаж амталгаа явуулж, сэтгэл ханамжын судалгаа авлаа. “Хөнгөн атлетик”-ийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сурагчид оролцож алт мөнгөн медаль хүртэв. Олимпийн боловсрол- Бие бялдарын хүмүүжил сэдвийн хүрээнд аялуулж буй “Галт бамбар” хүлээн авлаа. Сургуулиа төлөөлөн сагсан бөмбөг, волейбол, үндэсний бөх, хөл бөмбөг, сагсан бөмбөг, самбо, жудо, ширээний теннис, хөнгөн атлетикийн төрөлд аймаг бүс, улсад амжилттай оролцдог спортын манлайлагч сурагчид маань Галт бамбарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жудо бөхийн өсвөр үеийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмжээнд сурагчид амжилттай оролцож улсын аваргад оролцох эрхээ авсан. Олон улсын логик фазалын уралдааны сорилго уралдаанд оролцсон багш хоёрдугаар байр эзлэн мөнгөн медаль хүртсэн. Дорнод аймгийн 12-р сургуулийн захирал 4 багшийн хамтаар ирж ажиллан харилцан туршлага судалж байна. Сүхбаатар аймгийн ЕБС-ийн багш нарын дунд зохиогдох “Сайн багшийн сайн технологи” ур чадварын уралдааны 1-р үе шатыг сургууль дээрээ амжилттай зохион байгуулж шилдэг арга зүйтэй 3 багшийг шалгаруулан 2-р үе шатанд оролцуулахаар бэлтгэж байна.
СӨБ: Хүүхдийн-2 Хичээл сургалтыг хөгжүүлэх чиглэлээр “Нохой”, “Хөдөлгөөн эрүүл мэнд” “Шулуун буухиа”, “Шагай”, “Байгаль нийгмийн орчин” , “Зугаалга” ,“Амьтад дуурайж тоглоцгооё”,“Харандаа”, “Биеийн тамир”, “Дагаад хийгээрэй” сэдэвт хичээлүүдээр, “Зочин хичээл”-ийг явуулж ахмад багш Д.Эрдэнэтуяа, М.Бэрхээ болон бүлэг бүрээс 3 эцэг эхийг зочин хичээлд тус тус урьж оролцуулсан.
Улаанбаатар хотын БЗД-н улсын тэргүүний 146, 257-р цэцэрлэгүүдэд 5 багш, Хэнтий аймгийн 4, 9, 5-р цэцэрлэгүүдэд 10 багш ажилтан, Мөнххаан сумын цэцэрлэгт 9 багш ажилтан тус тус туршлага судлах үйл ажиллагаа зохион байгуулсан. Хэнтий аймгийн 5-р цэцэрлэгийн үйл ажиллагаанд багш М.Хандсүрэн зочноор уригдаж “Таван хошуу мал” сэдвээр зочин хичээлийг удирдан явуулсан.
Сүхбаатар аймагт зохион байгуулсан “Сайн багшийн- сайн технологи” ур чадварын тэмцээнд багш 1 багш, “Би залуу багш” сургалтанд 2 багш, Орон нутгийн өмчийн тооллогын арга зүй” сургалтанд нярав 4 багш, Ёс зүйн жилийн хүрээнд зохион явуулсан “Шинэ үеийнхэн” сургалтанд 10 багш ажилтан тус тус хамрагдсан.
Хүүхдийн 1-“Чанартай боловсрол, багшлахуйн чанар” сургалтад 4 багш хамрагдаж “Чанартай боловсролыг тодорхойлох”, “Чанартай сургалт зохион байгуулах”, “Гэр бүл, олон нийтийн оролцоо”, “Ардчиллын үнэт зүйлс, тэгш хамруулах”, “Төлөвлөлт ба үнэлгээ”, “Багшлах арга зүй”, “Сургалтын орчин” гэсэн агуулгын хүрээнд суралцаж мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн. “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах нь” сургалтад бэлтгэл бүлгийн 3 багш, А3 сургалтад 1 багш, Хүний нөөцийн сургалтад 2 багш тус тус хамрагдсан. “Хүмүүн бичиг” сонин захиалж, Монгол хэл, бичгийн багш Л.Отгонтуяа багшаас монгол бичгийн анхан шатны сургалт авсан.
“Сайн багш-Сайн технологи” ур чадварын уралдааныг 1-р үе шатыг цэцэрлэг дээрээ зохион байгуулж шалгарсан 1 багшийг аймагт, ХАБЭА сарын аяны хүрээнд “Шар дарцаг” аяны үйл ажиллагаа явуулж замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой цэцэрлэгийн 2 талын зам дээр дарцаг байршуулан эцэг эх, асран хамгаалагчдад таниулан мөрдүүлэх арга хэмжээ, анги бүлгийн хүүхдүүдэд багш нараар нь дамжуулан замын хөдөлгөөний 10 алтан дүрэм, шар дарцаг хэрэглэх зааврыг бичлэг, гарын авлага тараах зэргээр мэдээлэл түгээсэн. Бүлэг бүр 9 даваа тоглоом оёж хүүхдүүддээ зааж сургаж байна.Гал тогоонд шинээр 1-р хоолны тогоо, шарах шүүгээ, 1 ангийн тоглоомнууд нэмэлтээр авч нийт 7.368.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Соёл урлагын хүрээнд: Соёлын ажилчдын спортын наадамд оролцож буухиа тэмцээнд багаараа 2 дугаар байранд орж мөнгөн медаль батламжаар шагнуулсан. Сүхбаатар - 80 урлагийн наадамд бэлтгэн сумын ардын авьяастан, өв тээгч 40 ардын авъяастны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дугуйлангийн үйл ажиллагаа 4 төрөл дээр тогтмол хичээллэж байна. Явуулын урлагийн “ЖАРГАЖ АМЬДРААРАЙ”, “ДУРЛАЛ ШИГ БҮСГҮЙ”, “ХХI ЗУУН” зэрэг тоглолтууд явагдаж давхардсан тоогоор нийт 1100 иргэд үзсэн. Номын сангаар 14 хүн үйлчлүүлж, гэрээр 36 ширхэг ном олгосон. Дэлхийн номын өдрийн хүрээнд хүүхэд багачуудын дунд “БОРОЛДОЙН ЦАГ” дүрийн тоглолтын тэмцээнийг зарлаад байна.
Хөдөлмөр Халамж үйлчилгээ: 147 иргэнд мэдээ мэдээлэл хийн холбогдох тэтгэмж, тэтгэвэрүүдэд бүртгэн хамруулсан. Ахмадын настны дэмжих төсөлд 10 ахмад, ХБИ-г дэмжих төсөлд 9 иргэн, ажлын байр дэмжих төсөлд 32 иргэн тус тус төсөл ирүүлсэнийг хүлээн авсан. Малжуулахын төсөлд хамрагдсан 2, ажлын байрны төсөлд хамрагдсан 1 иргэний зээлийн эргэн төлөлтийг төлүүлсэн. 280 өрхийн 440 гаруй иргэнд Сайн дурын даатгал, Эрүүл мэндийн даатгал, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүдийн сайн дурын даатгалын талаар яриа таниулга хийсэн. СДД-д 16,000,000 төгрөг, ЭМД-д 2,000,000 төгрөгийг тус тус дансанд төвлөрүүлэн,15 иргэнийг СДД шинээр хамруулан,шинээр 2 иргэний тэтгэвэр тогтоосон.
E-Mongolia.mn, Төрийн үйлчилгээний цахим системийн хүрээнд:
Үйлчилгээний тоо |
Хамгийн их үзүүлсэн 10 үйлчилгээ |
||||
Нийт |
Төлбөртэй |
Төлбөргүй |
Нэр |
Тоо |
|
1 |
8 |
4000 |
|
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт |
6 |
2 |
132300 |
|
Иргэний үнэмлэх дахин авах |
2 |
|
3 |
|
Төлбөргүй |
Иргэний үнэмлэхийн лавлагаа |
13 |
|
4 |
|
Төлбөргүй |
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа |
3 |
|
5 |
|
Төлбөргүй |
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа |
1 |
|
6 |
|
Төлбөргүй |
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа |
1 |
|
7 |
|
Төлбөргүй |
Иргэнд олгох тодорхойлолт |
2 |
|
8 |
|
Төлбөргүй |
Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах |
1 |
|
Нийт |
136600 |
6 |
|
29 |
E-Mongolia.mn, Төрийн үйлчилгээний цахим системээр 8 нэр төрлийн 29 үйлчилгээг үзүүлж төлбөргүй 6, төлбөртэй 2 үйлчилгээнд 136600 төгрөгийг орлого төвлөрүүлсэн байна. Цаг үеийн ажлаар суурь тойрч 8 багийн иргэдэд e-mongolia.mn систем, гар утасны аппликейшн ашиглаж төрийн үйлчилгээ лавлагаа авах талаар мэдээлэл өгч ажилласан.
Мал эмнэлэг: Гоц халдварт Шүлхий өвчиний голомт болон сэжигтэй бүсэд байгаа айл өрхийн мал сүргийг дархлаажуулалтанд Үхэр -5415, Хонь-16349, ямаа-12666 нийт 344430 мал хамрагдсан. Хорио цээрийн дэглэм цуцлагдаж ногоон бүсэд шилжсэн. Малын эмч нарын нэгдсэн зөвлөгөөн сумын 6 малын эмч мэргэжилтний хамт оролцлоо. Сумын мал эмнэлгийн тасаг нь Аймгийн Шилдэг мал эмнэлгийн тасгаар шалгарсан. Онцгой комиссоос ирсэн үүрэг чиглэл, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын А/77 тушаал, Аймгийн Засаг /А/172 тоот захирамж , Аймгийн мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 04/15-ны А/20 дугаар тушаал, албан тоот Сумын Засаг даргын 2022 оны 04/18-ны өдрийн А/60 тоот захирамжийн дагуу дархлаажуулалтын ажлыг эхлээд байна. Дархлаажуулалтанд 7 ажлын хэсэг удирдах ажилтан-7, малын -9, санитарч-3, жолооч-7, туслах ажилтан -12 нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Улсын Онцгой комиссоос, аймгийн ОК-н шийдвэрээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сум орон нутгаас дархлаажуулалтанд явах шатахуун, туслах ажилтан зүү, шприц зардлыг холбогдох сангаас шийдвэрлэн өгсөн. Шатахуунд 1851250 төгрөг, зүү шприц 570000 төгрөг нийт 2421250 төгрөгийг шийдвэрлээд байна. Аймгийн мал эмнэлгийн газарт сумдын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзаж аргазүйн зөвлөгөө зөвлөмжийг авч ажилласан. Аймгийн мал эмнэлгийн газраас хөргүүр-1, халдвар хамгааллын хувцас-50ш, ариутгалын бодис-50 кг, нүдний шил маск-50 ш автомакс 54,800 л вакцины хамт хүлээн авсан.
ХАА,ЖДҮ,Газар тариалан: ЖДҮ-лэлийн чиглэлээр: Дорнод аймагт 2 хоногийн Хоршооны журмын сургалт, Монголын хөдөөгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн сургалтанд тамгын газрын албан хаагч, багийн засаг дарга нар нийт 6 хүн оролцлоо. Газар тариалан эрхлэх иргэдийн судалгааг аймгийн газар тариалангийн мэргэжилтэнд, тариалан эрхлэх иргэн аж ахуйд олгох газрын байршил, хэмжээ судалгааг тооцоог тус тус гарган сумын удирдлагад өгөв. Ангилалтанд хамрагдах малын тоо, зохиомол хээлтүүлгийн хийх мал, өндөр ашиг шимт малын судалгаа, сургалтанд хамрагдах залуу малчны нэрсийг дээд байгууллагад хугацаанд нь хүргүүлсэн. Мал төллөлт 65 хувьтай явж байна.
Тайлан мэдээ бичсэн:
Хууль эрх зүй, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа.