Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Мэдээ, мэдээлэл

Сарын мэдээ

Хууль эрх зүй, удирдлага зохион байгуулалтын хүрээнд:

            Төрийн албан хаагчдын сургалт семинарыг зохион байгуулж байгууллагын удирдлага 7, Багийн засаг дарга 8, Мэргэжилтэн албан хаагчид 36 бүгд 51 албан хаагч хамрагдаж Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталгаажуулж зорилго, зорилтоо танилцуулж ажиллаа.  Хилийн цэргийн 0146-р ангийн хилийн заставын 115 иргэнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Иргэний эрх үүрэг, Иргэний ёс зүй, Татвар, Нийгмийн даатгал, Хөдөлмөр эрхлэлт, Малын эрүүл мэнд, Шилэн данс, ОНХС-ын журам, Төсвийн тухай хууль, Е монголиа төрийн үйлчилгээний иргэнд чиглэсэн лавлагаа үйлчилгээний зөвөлгөө зэргийг сурталчилж 9 мэргэжилтэн ажилласан байна. ХХТХ-ний зөвөлгөөнийг зохион байгуулж сумын удирдах 11 албан хаагч, Хилийн цэргийн удирдлага болон холбогдох 15 бүгд 26 албан хаагчид хамрагдаж 2022 оны хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөгөө баталсан.

           Улсын Тэргүүний Сүхбаатар суманд туршлага солилцох нэг өдрийн арга хэмжээ зохион байгуулж ИТХ, ЗДТГ-ын хамтарсан 32 албан хаагч хамрагдлаа.

Сумын ДХШ-ын зөвлөлийг шинэчилэн байгуулж төсөвт байгууллагууд, ЗДТГ-ын албан хаагчдад Хууль эрх зүй, Архив бичиг хэрэг, ажлын байрны чиглэлээр хяналт шалгалт хийх удирдамж батлуулан хүргэж ажиллаж байна.

Хоггүй сум хөдөлгөөн өрнүүлэх сумын Засаг даргын захирамж гарган түүгээр Сумын соёлч өрх, Хоггүй хот айл, Жишиг гудамж, шалгаруулах уралдааны болзол, Үлгэр жишээ сумын дүрэм зэргийг боловсруулж баталгаажууллаа.

ХАЗНХБ-ын мэргэжилтэн жирэмсэний амралт авсан тул Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй Цэргийн тэтгэвэрт гарсан нэг иргэнийг сул ажлыын байранд авлаа.

Аймгийн Прокурорын байгууллагаас төрийн албан хаагчдад ёс зүй харилцаа хандлага, ГХЗУС болон бусдад үлгэр дууриалал үзүүлэн нөлөөллийн арга хэмжээ авах чиглэлээр сургалт зохион байгуулсан.

Сумын Засаг Сумын Засаг даргын А-захирамж 37, Б захирамж-2, Тамгын газрын даргын тушаал -6,  Өргөлдөл-7,  явсан бичиг -66, Ирсэн бичиг 40,  хариутай 12 бичгийг тус тус хүлээн авч хугацаанд нь шийдвэрлүүлж,  архивт нийт 52 ширхэг хадгаламжийн нэгжийг шинээр үүсгэж бүрдүүлэлт хийн ажилласан.

E-Mongolia.mn, Төрийн үйлчилгээний цахим системээр 11 нэр төрлийн 20 үйлчилгээг үзүүлж төлбөргүй 9, төлбөртэй 2 үйлчилгээнд 6000 төгрөгийг орлого төвлөрүүлсэн байна.

ЕБС: “Сэтгэлийн илгээмж” захидлын уралдааныг багш ажилчид, сурагчдын дунд зохион байгуулж нийт 52 захидал хүлээн авч насны ангиллаар эхний 3 байрыг  шагнасан. “Хүмүүжлийн эерэг арга” 2 өдрийн танхимын сургалтанд нийгмийн ажилтан, дотуур байрын багш нар хамрагдсан.  

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Эрээн толгой ХХК-тай хамтран цэвэр ус болон усны нөөцийн тогтвортой байдлын асуудалд суралцагчдын анхаарлыг хандуулах зорилгоор 1-5-р ангийн төрөлд “Усаа хайрлая”, 6-9-р ангийн төрөлд “Ус ба амьдрал”, 10-12-р ангийн төрөлд “Газар доорх ус Нүдэнд үл үзэгдэгч баялгийг харагдахуйц болгоё”  гар зураг болон  эссэ, зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулан 290 зураг, 147 эссэ, зохион бичлэг ирж ангилал бүрээс шалгаруулж шагнаж урамшууллаа. Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг 6-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан. 1-5-р ангийн сурагчдад Эко клубын сурагч нар болон эрүүл мэндийн багш нар хамтран Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж ажилласан. Ахлах, дунд ангийн сурагчдад Эко клубын сурагч нар Усны хэрэглээ ба бохирдол усаа хайрлан хамгаалъя сэдвүүдээр мэдээлэл өгч мэдээллийн хуудас тараасан.  “Сургалтын байгууллагын орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох боломж, арга зам, шийдэл цахим хэлэлцүүлэгт нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцов. Математик- Физикийн секцээс 7 хоногийн аян зохион байгуулсан. Бага ангийн багш нарт Боловсролын салбарын ёс зүйн жил-2022  сургалт зохион байгуулсан. 5-р ангиудын Англи хэлний “Хамтдаа сурцгаая” тайлант өдөрлөг  зохион байгуулагдсан. 1-4 жил ажилласан залуу багш нарын нээлттэй хэлэлцүүлэгт хичээлүүд заагдсан. Бага ангийн багш нарын 1-18 жил ажилласан багш нарын нээлттэй хэлэцүүлэгт хичээлүүд заагдаж эхэлсэн.  Мэдээлэл технологийн кабинетийг 20 сая төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангагдав.

СӨБ-1-р цэцэрлэг: Цахимаар ирцийн мэдээг өгч байна. Хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор эцэг эх  нартай холбогдон цэцэрлэгт ирэхгүй байгаа хүүхдийн шаалтгааныг тодруулан хамрагдалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг тогтоох үнэлгээг сар бүр хийж, энэ сард нийт 48 хүүхдээс сорил авсан. Дорнод аймагт 5 багш явж туршлага судлах, Цэгээр наадая модуль сургалтанд 3 багш, Ёс зүй, Багшийн хөгжил чиглэлээр нийт багш нар тус тус хамрагдсан байна. Арга зүйч,  тогооч нар “Хоолны шинэ системт” сургалтанд хамрагдаж шинээр нэвтэрүүлж  хүүхдийн өдөр тутмын хоол хоолны тэмдэглэгээг хөтлөн мэдээлэлд  оруулж байна. Нээлттэй хичээлийг өдөр бүр  8 бүлгийн багш нар зааж бусаддаа түгээн дэлгэрүүлэн туршлага хуваалцан ажиллаж байна. 7 хоногт 3 удаа ариутгал халдваргүйжүүлэлт, хүүхдийн халууныг тогтмол хэмжих, зөвлөмжийг тогтмол цаасаар болон цахимаар хүргэж байна. Үүнд: таны хүүхдийн аюулгүй байдал зөвлөмж, өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалье зөвлөмж, ханиадтай үед заавал эмчид хандах, дархлаагаа хэрхэн дэмжих вэ? Маскаа зөв зүүж хэвшье, гэр орондоо аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? Менингококкет халдвараас сэргийлье, хүүхдээ цэцэрлэгт хэрхэн дасгах вэ? Түлэгдэлтээс сэргийлэх аргууд, гараа тогтмол ариутгаж хэвшцгээе, ахуйн ослоос сэргийлье, дархлаа дэмжих хоол хүнс, хамрыг яаж угааж цэвэрлэх вэ? Ковид ба дэлгэцийн хэрэглээ зэрэг зөвлөгөө зөвлөмийг эцэг эх асран хамгаалагчдад хүргэн ажиллалаа. Нийт 5 удаа цаасаар 550ш хүргэж ажилласан. Өвчлөлтэй хүүхдийг тогтмол хянаж буцаан гэр зөвлөмжийг хүргэж ажилласан. Нийт буцаасан хүүхэд- 4, нийт 7 давтагдсан тоогоор ТТӨ хүүхэд-65хүүхэд байна. Үүнээс одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй - 8 эмнэлэгт эмчлүүлээд гарсан – 4 гэрээр эмчлүүлж байгаа- 53 хүүхэд байна. Бага бүлгийн 30 хүүхдийг үзлэгт хамруулсан.

Тоглоомын төв, Хоол үйлдвэрлэл, төсөв санхүүгийн самбартай болсон. Анги болгон ногоо, цэцэгний үрсэлгээг хийж эхэлсэн. Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа аяны хүрээнд Эрчүүдээ хайрлая арга хэмжээг зохион явуулсан,Илүүдэл жингүй эрүүл мэндийн төлөө хамтдаа аяны хүрээнд Өглөө болгон 07:00-08:00 хүртэл дасгал хөдөлгөөн хийх, Судар эгшиглэнт аяны хүрээнд сар болгон багш нар ном уншиж түүнийгээ түгээн дэлгэрүүлэх ажлыг тус тус хийж байна.

Хүүхдийн 2-р цэцэрлэг: Сургалт хөгжлийн чиглэлээр дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. “Математик энгийн төлөөсөл” хичээлээр “Дүрснүүд” сэдэвт,  “Байгаль нийгмийн орчин” “Агаар,  Хэл яриа “Таван хошуу мал” сэдвээр зочин хичээлд 8 эцэг эх, “Дүрслэх урлаг”-н хичээлээр “Загас” сэдвээр зочин хичээлд 6 эцэг эх,  “Дүрслэх урлаг” хичээлээр “Дэгдээхий” сэдвээр зочин хичээл явуулж 6 эцэг эх, Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд шинээр өглөөний дасгал тус тус зааж сургасан.

 “Хайраар амилуулсан хайр” хүндэтгэлийн арга хэмжээг багш ажилчдын аав ээжүүдийг урьж оролцуулан амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр багш ажилчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг тоголсон. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 10 сая төгрөгийн тоглоомын багцийг хүлээн авсан. Сумын соёлын төвөөс зохион явуулсан “Урам хайрлая” аянд нэгдэж 200.000 төгрөгийн хүнс хүнсний бүтээгдэхүүнийг хандивласан байна.

3-р сарын талархалын сар болгон зарлаж үүний хүрээнд бүлгүүдийн дунд талархалын самбар хийж багш ажилчдад эцэг эхчүүд болон өөр хэн нэгэндээ талархлын захидлыг хүргүүлэх, “Бүхнээс түрүүлж, бүгдийг эхлүүлцгээе” уриан дор бие биедээ амжилт хүсч талархал илэрхийлэн  өдрийн ажиллагаанд орж хэвшээд байна.

ХХҮ: Халамжийн тэтгэмж 22 иргэнд, тэтгэмжийн сунгалт 6,  ахмадуудад  сонсголын аппарат 20,  протез 5,  хүнсний толаны  нөхцөл байдлын үнэлгээ  судалгаа 5 өрхөөс,  Эрчүүдээ хайрлая аяны хүрээнд зорилтот өрхийн 15 эрэгтэйг эрүүл мэндийн үзлэгт  хамруулан элэгний В вирусын вакцинд, ажилгүйдлийн бүртгэлд 3 иргэн бүртгэж, 1 иргэний 1,2,3сарын эргэн төлөлтийг тус тус хийлгэн 2022 оны Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийг нийт ард иргэдэд танхимаар болон цахимаар сурталчилан ажиллаж байна.

Нийгмийн даатгалд 7 иргэний тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээн авч дээд байгууллагад хүргэн, тэтгэмжийн өргөдөл 12-ыг хүлээн авч мөнгийг олгосон.

ХАА: Хоршооны шинэ журам, монголын хөдөөгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн сургалтанд ЗДТГ-ын 16 албан хаагчид хамрагдсан. Энэ онд малчдын тоо 1870-д хүрч өмнөх оноос 100-гаар нэмэгдсэн.

Мал эмнэлэг: Шүлхий өвчинтэй тэмцэх зааврын дагуу арга хэмжээг хэрэгжүүлэн “Хорио цээрийн” дэглэмийг 28 хоног хэрэгжүүлэн, сумын 4 цэгт ариутгалын бодисоор тээврийн хэрэгслийн дугуйг ариутгагдаж байна. Сэрэмжлүүлэг зар мэдээллийг багийн Засаг дарга нар ажлын хэсгийг ахлан маршрутын дагуу явж 84 хот айлд ажилласан.

Аймгийн мал эмнэлгийн газар, Тагнуул, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийв. Дархлаажуулалтанд  ажлын хэсэг-4 удирдах ажилтан-4, малын эмч -4, санитарч -1, жолооч -4 туслах ажилтан -4 нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж  34773 мал хамруулахаас 17395 малыг хамруулж 50%-ийн гүйцэтгэлтэй байна.

Төсөв санхүү:  Өр авлага, төсвийн гүйцэтгэлийн мэдээг холбогдох албан хаагчдаас авч программд оруулсан, 13-н хугацаатай мэдээ, судалгаанд хариу өгч, 87-н ААН-ийн тайланг сангийн яамны программд шивж, ОНХС-ын 2022 төсвийн тухай мэдээллийг иргэдэд  гарын авлага болгон боловсруулж олгож байна.

2022 оны 3-р сарын орлогыг хааж төвлөрүүлсэн.

  1. Малын тоо толгойд ноогдуулах албан татвар – 197900
  2. Цалин хөлс түүнтэй адилтгах орлого- 23900888.62
  3. Үйл ажиллагааны орлого – 387080
  4. ҮХХ борлуулсаны орлого- 3165523.34
  5. Ургамал ашигласаы төлбөр 992250
  6. Газрын төлбөр -111656
  7. Торгуулийн орлого – 2820000
  8. Хадгаламжийн хүүгийн орлого – 2183745.57  Бүгд  33759043.53 орлого төвлөрч

 орон нутгийн төсөвт 211126100₮ санхүүжилт, төсөвт 9 байгууллагын 211 ш, 557764454.25₮ гүйлгээ хийсэн.

ЗДТГ: Худалдан авах ажиллагааны (www.tender.gov.mn) – 674.05 сая₮ 5 худалдан авах ажиллагаа зарлан, шууд гэрээгээр 45.5 сая₮ гэрээ, албан хаагчдад  400.0 мянган ₮ тэтгэмж, Аймаг, сумын аварга, мянгат малчдад 4.4сая₮ шагнал, Ахмадын холбоо, сумын  ахмад настанд 1.9₮ дэмжлэг, Шагайн холбоог аймагт тэмцээнд оролцоход 150.0 мян₮ хоолны мөнгө олгож  тус тус зардал гаргасан.

Статистик мэдээний хүрээнд 5-н төрлийн 23,  Улирлын 10,  ААН-ийн 17, өргөн хэрэглээний барааны үнийг  7-н ААН-ээс,  4 үйлчилгээний газраас тус тус авч хугацаанд нь хүргэсэн. Статистикийн хуулийн шинэчлэлийн санал асуулгын 2 судалгаа,  түүвэр хаягийн судалгаа 1 тус тус хамрагдаж хугацаанд нь явуулсан.

Шилэн дансны 02-р сарын мэдээллийг байршуулан, Ил тод байдлын цахим санхүү уриатай Эрдэнэцагаан вэб хуудсанд төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг байршуулан ажилласан.  Санхүү албаны шинэчилэгдсэн хууль, тогтоомж, журмыг хэвлэн авч уншин судлан мөрдөж ажиллаж байна.

ЭМТ: Хүн амд  хяналтын үзлэгийг эмч нарын үзлэгийн хуваарийн дагуу нийт-578, Стационараар-90  хүнийг хэвтүүлэн эмчилсэн. Нас баралт-2,  1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0, ор хоног 364 чанарын үзүүлэлтүүдтэй байна.           Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах өвчнийг эрт илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр үзлэгт хамрагдагсдаас 42 өвчлөл илэрсэнээс 40 эмэгтэйг эмчлэн эрүүлжүүлж, жирэмсний хяналтанд 66 эх, үүнээс өртөмтгий бүлгийн  23  эх хяналтанд байгаа ба сумын эрүүл мэндийн төвд 6 эх төрсөн. Хөхний үзлэгт хамрагдвал зохих  1293 эмэгтэйгээс 336, Эсийн шинжилгээнд хамрагдах 467 эмэгтэйгээс 158-ыг тус тус хамруулж эерэг гарсан иргэдийг эмчилгээ заан эмчилж байна. Сэргээн засах эмчилгээнд 63, Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд нийт 113 иргэн тус тус хамрагдсан байна. Сувилахуйн үйлчилгээг 828, сургалт сурталчилгааг 425 иргэнд хүргэж үйлчилсэн байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, давсны хэтрүүлэн хэрэглээг багасгах, архи, тамхины хор нөлөө, илүүдэл жингээ багасгах, томуу, томуу, төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, менингитээс урьдчилан сэргийлэх зэрэг 86 төрлийн зөвлөмж, зөвөлгөө, 2 төрлийн ведио бичлэгийг  ЭМТ-ийн цахимаар сурталчилж 683 хүн үзсэн байна.

“Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа”аяны хүрээнд “Эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Хилийн 0146-р анги,   ГУА 47-р ангийн нийт 55 албан хаагчдыг хамруулав. “Зам тээврийн ослоос сэргийлье”   арга хэмжээг  Цагдаагийн тасагтай хамтран  зохион байгуулж замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт тавин, зөвлөгөө зөвлөмж өгч, тавигдах шаардлагад нийцсэн 2 жолоочийг  урамшууллаа. Осол гэмтлийн шалтгааныг бууруулах чиглэлээр 12 төрлийн зөвлөмж байршуулан иргэдэд хүргэв. “Архи тамхи бидний сонголт биш” цахим челленжид байгууллагуудын эрэгтэй ажилчдад болон иргэд нийт 105 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж Зүрх судасны өвчний эрсдлийн үнэлгээний асуумж бөглүүлэн, цахимд оруулсан. Мөн В,С  виусын шинжилгээнд 105 хүн, В вирусын эсрэг вакцинд 74 хүн хамрууллаа Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад тулгамдаж буй асуудлыг илрүүлэх судалгаа боловсруулан 50 иргэнээс авч, судалгаанд дүгнэлт хийж үзэхэд “Эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй, хайнга ханддаг”, “Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагддаггүй” “Эрчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн цогц үзлэг, оношлогоо байдаггүй”  гэсэн асуудлыг дэвшүүлсэн байна. Малчин эрэгтэйчүүдээс шинжилгээнд хамруулах ажлын хүрээнд хөдөөгийн  баг тус бүрээс 2 бүгд 16 иргэнээс  “В,С” вирусын шинжилгээ авч  “В” вирусын вакцинд хамруулсан. ЭМЯ, СЭМХ, ЭМГ-аас зохион байгуулсан 7 удаагийн цахим сургалтанд нийт эмч нар хамрагдсан. “Сүрьеэгүй сум зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд АНЭ-ийн сүрьеэгийн эмч, техникч нарыг урьж,  чадавхижуулах сургалтанд 12 эмч ажилтан хамрагдаж 245 иргэнийг үзлэг, рентген зураг авч оношлон хавьтагчыг тодорхойлсон байна.

Соёл урлаг: Дугуйлан 4 төрлөөр хичээллэж, хилчин бүсгүйчүүдийн цугларалтаар Концерт бэлтгэн толилууллаа.“Урам хайрлая”, “Юмханаар юм хийе”, Ижиидээ бичих бидний сэтгэл” захидлын уралдаан зэргийг зохион байгуулсан.

“Урам хайрлая” аянд хамтран ажилласан ОНӨААҮГ, ГУА 47-р анги, хүүхдийн 1,2-р цэцэрлэг, Дэлгэрэх ХХК ны захирал М.Цэцэгмаа, Номин ХХК ны захирал С. Эрдэнэтуяа, Ёсөн дүнчүүр ХХК ны захирал А. Энхтуул, Билгүүн дэлгүүрийн захирал Т. Сүндалай нар идэвхитэй оролцож 8 багийн зорилтот бүлгийн 24 ээжид ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гэрт хүндэтгэл үзүүлэн хандив өгөв. Захидлын уралдаанд 48 хүүхэд оролцож 6 хүүхдийг,  юмханаар юм хийе уралдаанд 15 бүсгүй өөрсдийн гараар хийсэн 75 чамин бүтээлээс  3-ыг  тус тус шагнав. Түүх Соёлын Үл Хөдлөх Хөшөө Дурсгалын  улсын тооллогыг Соёл урлагийн газраас 6 хүний бүрэлдэхүүнтэй 3 хоног хамтран ажиллаж байна.Номын сангаар 13 хүн үйлчлүүлж, гэрээр 21 ном олгосон. Дэлхийн номын өдрийг  тохиолдуулан аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулсан сургалт, спортын наадам, яруу найргийн яруу үдэш үдшийн уулзалт цэнгүүн зэрэгт нутгийн найрагчдлын төлөөллүүдтэй хамтран оролцлоо. Хандив болон, улсын төсвөөр номын фондоо 25 номоор баяжуулсан.

Багуудад: Иргэдийн хүсэлтийн дагуу 106 тодорхойлолт албан бичгийг гаргасан. “Шинэ өглөө” сайн дурын АА-ийн сургалтанд  12 иргэн хамрагдсан.  Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  талаар малчин болон мал бүхий 950 өрхөд  утсаар болон суурь тойрч өрхөд очиж  мэдээлсэн. Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд зориулсан ЗДТГ,Соёлын төв,Хилийн цэргийн албан хаагчдын  хамтарсан урлагын тоглолт бэлтгэн зохион байгуулсан. 2021 оны малын хөлийн татвар төлөөгүй багийн иргэдийн нэрсийг гаргаж төлүүлэх арга хэмжээ зохион байгуулж байна. 7-р баг шинээр төрсөн 3 хүүхдийг ХАӨМС-д мэдүүлсэн. Багийн нутаг дэвсгэрт 102 нохойг устгасан. ХХҮ-ний чиглэлээр зарлагдсан төслийн сургалтанд хүнсний эрхийн бичигт хамрагддаг 52 өрхийн төлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 25 иргэнийг тус тус хамруулсан. Ерөнхийлөгчийн нэрэмжит хонин сүрэгт баг тус бүр 3 хонь хандивлав. Багуудын  малчин  25 өрхөд 400 боодол өвс олгосон. Түймэрт өртөх эрсдэлтэй 80 өрхийн судалгааг ОБГ-т гаргаж өглөө. 2022 оны 5 дугаар сарын 01 хүртэл Хурдан морь уралдуулахыг хориглосон  байгааг 33 уяач нарт мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажууллаа.  Хээрийн сайтын тархалтын судалгааг  3-р багийн 87 өрх, 290 иргэн, 40-н аялагч, 90-н уул уурхайн ажилтаны судалгаа гаргаж аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлж 2 удаа суурь тойрч, багийн 57 иргэнийг 3-р тун вакцинд хамруулсан. 

 

 МЭДЭЭГ НЭГТГЭСЭН :

Хууль эрх зүй, дотоод хэрэг хариуцсан                  /Б.Энтуяа/

ХЯНАСАН:

Засаг даргын Тамгын газрын дарга                        /У.Мөнхцэцэг/