Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Мэдээ, мэдээлэл

Сарын мэдээ

 

Хууль эрх зүй, удирдлага зохион байгуулалтын хүрээнд:

Төрийн албанызөвлөлийн 411 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ТЖАХ-ын орон тоонд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан 2 албан хаагчыг чөлөөлсөн.

Тусгай шалгалтанд нэг албан хаагч орж тэнцсэн. Хүний нөөцийн мэдээллийн санд ТАХ-ын мэдээллийг шинэчлэн орууллаа. Малчдын чуулга уулзалт зохион байгуулах хөтөлбөр төлөвлөгөө гарган бэлтгэж байна. Аймгийн удирдлагын нэгдсэн зөвөлгөөнд сумын болон төсөвт байгууллагуудын удирдлагууд оролцон 2022 оны гэрээгээ байгуулж ажиллаа. 2021 оны ХШҮ,Аймгийн нэгдсэн үнэлгээгээр сум 5, Соёлын төв 2, Хүүхдийн 2-р цэцэрлэг 3, Ерөнхий боловсролын сургууль 4-р байрыг тус тус эзэлсэн амжилттай байна.

Малчдын хаваржилтанд зориулж фондны өвсний үнийг 3500 төгрөгөөр тогтоон олгож байна.

ERP системээр албан бичиг солилцож эхлэхтэй холбоотойгоор docx.gov.mn системийг ERP системд  нэмэлтээр суулгаж тохируулсан. Төсөвт байгууллагууд бүгд тохиргоо хийгдсэн.

ERP системын сургалтыг төсөвт байгууллагуудын ажилтан албан хаагчдад хийж нийт 41 албан хаагч хамрагдаад байна.Төрийн албаны цахим шуудан хаягийг албан хаагчдад хэрэглээндээ бүрэн ашиглаж байна.

            Улаанбаатар хотын хот тохижилтын газрын ажилтантай гэрээ байгуулан сумын төвд 150 нохой устган 4.5 сая төгрөгийн зардал гарган ажиллаа.

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, үйл хэрэгт сайн ажилласан 20 албан хаагчын шагналын  материал,  Ковид-19 цар тахлын сумын нэгдсэн тайланг УОК-оос өгөгдсөн асуулга стандартын дагуу бичиж бэлтгэн тайланг АОБ-ын газарт хугацаанд нь явуулав.

Эрүүл мэндийн хүрээнд: 22 эхийг жирэмсний хяналтанд авч өртөмтгий бүлгийн жирэмсэн эхчүүдийг төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтанд шилжүүлэн төрүүлж байна. Сумын эрүүл мэндийн төвд 5 эх төрсөн.

Сэргээн засах эмчилгээгээр нийт 67 хүн эмчлүүлсэн. Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд нийт 113 хүнийг хамруулсан.

Сувилахуйн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 1264 хүнд үзүүлсэн. Үүнээс: - Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 89;

ЕБС: 1-5 дахь жилдээ ажиллаж буй залуу багш нарын New generation teachers 2022 сургалтанд 17 багш хамрагдсан. Шинээр залуу багш нарын Эхлэл клубыг байгуулсан. Дотоод хяналтын баг багш нарын бичиг баримт болон 44 бүлгийн анги танхим, дотуур байранд хичээл сургалт эхлэхтэй холбоотой халдвар хамгааллын бэлэн байдлын нөхцөлд хяналт шалгалтыг хийж үүрэг чиглэл өгч ажилласан. Эко кабинетын төслийн 21.8 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан. 12-р ангийн сурагчдаас нийгэм, монгол  хэл, англи хэл, физикийн хичээлүүдээр сорил шалгалтуудыг авсан.  “Илүүдэл жингүй- Эртэч монгол” аяны хүрээнд 1 дэх өдөр баг ажилчид 7:00-7:40-ийн хооронд идэвхтэй дасгал хөдөлгөөн, 3 дахь өдөр 7:00- 7:40 цагт нийтийн бүжиг дасгалын цаг, хагас сайн өдөр спортын цагуудыг гарган дасгал хөдөлгөөнүүдийг хийж энэхүү аянд нэгдэж байна.  Энтерпрэнэршилд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт НТБ-ын анги сургуулиас гадуурх 18-25 насны залуучуудаар амжилттай эхэлж байна. Сургалтын менежер, нийгмийн ажилтан нар хамтран 12-р ангийн нийт 32 сурагчдад мэргэжил сонголт, шалгалтаас үүдсэн айдсыг хэрхэн даван туулах вэ?, өөрийгөө хайрлах 8 алхам  сургалтуудыг  зохион байгуулсан. Сургуулийн хүүхэд хамгааллын Child projecton хуудсыг ажиллуулж эхэлсэн.

Тандалтын баг хуралдаж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийх ажлын төлөвлөгөөг шинэчлэн гаргаж багш ажилчдад танилцуулж ажилласан. Мөн таатай орчныг та бид бүтээнэ уриалгыг эхлүүлж цар тахлын үед багш нарын халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор “Тандалтын баг”-аас багш нарын ариун цэврийн өрөөнд 1 сарын хэрэглээ болох нойлын цаас, гарын шингэн саван, гар ариутгагч, агааржуулагч, гар арчих цаас зэргийг өөрсдийн санаачлагаар авч байршуулсан.

СӨБ: 1-р цэцэрлэг, Сургалт үйл ажиллагааг 2-р сарын 14-нөөс эхлэн 7 бүлэгтэй, 189 хүүхдийг хүлээн авч хичээллэж байн. Бага бүлгийг 2сарын 28 наас эхлэн авах учир бэлтгэл ажил ханган ажилаж байна.

Хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүн,ариун цэврийн хэрэгслийг 3 сард хэрэглэгдэх хэмжээгээр эцэг эхээс  8 бүлгийн багш нар бэлтгүүлэн авч таних тэмдэгжүүлэн хэрэглэж байна. эцэг эх асран хамгаалагч нарт сургалт үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, орчны аюулгүй байдал, учирч болзошгүй эрсдэл, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг ангийн групп болон цаасан хэлбэрээр хүргэн ажиллаж байна.

Хүүхдийн 2-р цэцэрлэг: Шинээр элссэн 2-3 настай хүүхдийг бүртгэл боловсролын мэдээллмйн нэгдсэн системд бүртгэж танхимын сургалтанд нийт 55 хүүхдийг нэмж хамрууллаа. дунд бүлэг “Математик энгийн төлөөсөл” хичээлээр “Урт богино” сэдэвт  “Байгаль нийгмийн орчин” “Сайн муу”, “Дүрслэх урлаг”-н хичээлээр “Ажилсаг зөгий”, “Илбэчин”, “Дэгдээхий” наамал,  “Хэмнэлээр наадъя”  “Хэл яриа” хичээлээр “Тэмээ буга 2” зэрэг хичээлүүдийг зааж технологийн сандаа баяжилт хийсэн.

Эцэг эхчүүдэд хичээл үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Зочин хичээл”-ийг явуулж бүлэг бүрээс 3 эцэг эхийг зочин хичээлд урьж оролцууллаа.

 “Нийтээрээ уран унших” аяныг өрнүүлэн Дунд бүлэг Намсрайжавын “Баян эх орон”, Ахлах бүлэг Чимэдийн “Би монгол хүн”, Бэлтгэл бүлэг Эрдэнэчулууны “Монгол ухаан” зэрэг шүлгийг уран тодоор уншиж оролцлоо.

Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн” бүжгүүдийг зааж сургасан байна.

Сургалт семинарт удирлага 1, Ковид-19 халдвараас сэргийлэхэд эцэг эхийн оролцоо, дэмжлэг цахим сургалтанд 2 багш, 2 эцэг эх, “ERP системийн хэрэглээг сайжруулах нь” танхимын сургалттанд 12 багш ажилтан,  “Халдварт өвчний үед хариу арга хэмжээ авах” цахим сургалтанд  3 багш, Хүний нөөцийн системын шинэчлэл 2 багш ажилтан , “Хүүхдийн хоцрогдолыг арилгахад эцэг эхийн оролцоо дэмжлэг” 1 багш 2 эцэг эх тус тус хамрагдсан байна.

Сумын ЭМТ-тэй хамтран байгууллагын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг мананцаржуулагч аппарат ашиглан 1 удаа ариутгалыг хийлгэсэн.

           Хөдөлмөр халамж:  ХБИ-ний түлээ нүүрсний хөнгөлөт 5 иргэн,  Жирэмсэн нярай эх 5, цалинтай эх 6, ХБИ-ний сунгалт 6, ахмадын протез 2, Байнгын асаргаа ахмад сунгалт 5 иргэнд Хүүхдийн мөнгөнд зөвхөн 1 сарын хүсэлтээ гаргасан 282 хүүхдийн хүсэлтийг дахин баталгаажуулсан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрүүдэд ХАББ-ий жагсаалтыг хүлээлгэж өгч хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан өрхүүд хүнсээ авч эхэлсэн. Ажилгүйдлийн бүртгэлд 3 иргэн шинээр бүртгэж, ажилгүйдлийн тэтгэмжийн тодорхойлолт гаргаж бүртгэж байна. Ахмадын хороотой хамтран ахмадын өдрийн үйлчилгээг 20 ахмадуудад эхлүүлсэн.

Хүн ам зүй нийгмийн хамгаалал: 2021 онд бүтэн өнчин 6 хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлсэн.

Ковид-19 халдвар авч батлагдсан 7 хүүхдийн  мэдээллийг гаргаж Хүүхэд гэр бүл залуучуудын газарт явуулсан. Хүүхэд хамгааллын статистик тоон үзүүлэлтийг гаргаж явуулсан.

Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдалд хариу арга хэмжээний  тайланг сумын хэмжээнд нэгтгэж явуулав.

МУЗН-аас хэрэгжүүлж байгаа  “Дулаан өвөл” төслийн хүрээнд сумаас 1 өрхийн мэдээллийг явуулж тусламжинд хамрууллаа. Шинэ төрсөн 2 хүүхдийг ХАӨМС-ын мэдээлэлд оруулж, Ургийн овог засуулах 3, овог нэр засуулах 4 нийт 7 иргэний мэдээллийг хүснэгтийн дагуу шивж бичиг баримтын хамт аймгийн Статистикийн хэлтэст явуулав.

Соёл урлаг. Монгол уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний телевизтэй хамтран “Сар шинийн мэндчилгээ”-2022 арга хэмжээг  зохион байгуулан Малчид дуулж байна -2022 тэмцээнд амжилттай оролцсон залуу уран бүтээлчид, соёлын төвийн ажилчдаас бүрдсэн 9 хүн оролцлоо.

 “Миний ханийн мэргэжил сайхан”- арга хэмжээнд 7 гэр бүлийн 14 хүн оролцож нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн.

Хүлээгээрэй Дэжиймаа тоглолт 2-р сарын 23-нд үзэгч түмэнд хүрсэн. 

ТНомын сангаар 29  хүн үүнээс 19 нь заалаар үйлчлүүлсэн байна. 53 номыг уншлаганд гарган гэрээр 29 ном олгосон.

ХАА: Сумын нийт Хүн амын өргөн хэрэглээний хүнс хангамжийн тооцоолол, Мах сүүний тооцоолол гарган хөдөө аж ахуйн газарт явуулсан. Худалдаа үйлчилгээний газруудын хүнсний нөөцийн мэдээг 2-р сарын15-нд явуулсан. 

Ангилалтанд хамрагдах малын тоо, зохиомол хээлтүүлгийн хийх мал, өндөр ашиг шимт малын судалгаа, сургалтанд хамрагдах залуу малчны нэрийг дээд байгууллагад хугацаанд нь хүргүүлсэн.

3-р сараас эхлэн тариалан эрхлэх иргэн аж ахуйн нэгжийн судалгаа нэрсийг гаргахаар багуудад маягтыг хүргүүлсэн. ХАА-10 мэдээг статистикийн газарт дамжуулсан.

МЭДЭЭ НЭГТГЭСЭН :

Хууль эрх зүй, дотоод хэрэг хариуцсан мэргэжилтэн                Б.Энхтуяа

ХЯНАСАН:

Засаг даргын Тамгын газрын дарга                             /У.Мөнхцэцэг/