Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Сумын тухай

Танилцуулга

       Халхын Сэцэн хан аймгийн хурц ван Түдэнгийн хошуу, Егүзэр хутагтын шавь нутаг. 1923 оны Засгийн газрын 38 дугаар тогтоолоор Хурц ван Түдэнгийн хошууг Зотол хан уулын хошуу болгож 1924 оны хавар тус хошууны анхдугаар хурал болж Баянцогт, Баян-уул, Уртын цагаан овоо гэсэн гурван сумтайгаар байгуулсан байна. Егүзэр хутагтын шавийн хурлаар Төв, зүүн, Норов уул гэсэн гурван сумтай байгуулжээ. 
      Засгийн газрын 1925 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор Егүзэр хутагтын шавийг Эрдэнэцагаан уулын хошуу болгож Төв, зүүн гэсэн хоёр сумтай байгуулжээ. Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор хошуудыг татан буулгаж тэр үеийн таван аймгийг 13 аймаг болгоход Эрдэнэцагаан уулын хошуу татан буугдаж Зотол, Урт, Чоно гол гэсэн гурван сум байгуулагдаж Дорнод аймагт харъяалагдсан байна. 1942 онд шинээр байгуулагдсан Жавхлант шарга /Сүхбаатар аймаг/ аймагт Зотол, Урт сумыг шилжүүлж, 1961 онд хоёр сумыг нэгтгэн Эрдэнэцагаан гэж нэрлэжээ. 

      Эрдэнэцагаан сум нь хүн амын тоогоор Сүхбаатар аймгийн 13 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог хүн амын нягтралаар аймгийн төвийн дараагаар ордог. Баруун ба баруун хойд талаараа өөрийн аймгийн Дарьганга, Асгат, зүүн хойт талаараа Сүхбаатар сум болон Дорнод аймгийн Матад сум, өмнөд талаараа БНХАУ-ын Шилийн гол аймагтай хиллэдэг.

      Далайн түвшнээс дээш 1080 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Дундад халхын болон Дорнод Монголын тал, Дорнод Монголын нам уулс, цав толгодууд, цөлөрхөг хээрийн мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.

      Хүн амын ихэнх нь Халх, Хуучид, Үзэмчин, Дарьгангачууд амьдардаг. 1697.3 мянган га нутаг дэвсгэртэй 2021 оны жилийн эцсийн байдлаар 1993 өрхийн 6946 мянган хүн амтай. Үүнээс: эрэгтэй 3562, эмэгтэй 3384.  421874 мянган малтай. Үүнээс: Тэмээ-680, Адуу-50459, Үхэр-32837, Хонь-171701, Ямаа-166197

Хөндлөн хайлааст буюу 1-р баг 298 өрхийн 1091 хүн амтай. Үүнээс: эрэгтэй 560, эмэгтэй 531 байна. 81777 мянган малтай. Үүнээс: Тэмээ-51, Адуу-10171, Үхэр-7025, Хонь-34051, Ямаа-30479

Цагаан овоо буюу 2-р баг 327 өрхийн 1098 хүн амтай. Үүнээс: эрэгтэй 567, эмэгтэй 531 байна. 24583 мянган малтай. Үүнээс: Тэмээ-9, Адуу-2704, Үхэр-2007, Хонь-9554, Ямаа-310309

Бадрах буюу 3-р баг 204 өрхийн 736 хүн амтай. Үүнээс: эрэгтэй 388, эмэгтэй 348 байна. 57259 мянган малтай. Үүнээс: Тэмээ-55, Адуу-7190, Үхэр-3706, Хонь-21010, Ямаа-25298

Хонгор буюу 4-р баг 181 өрхийн 675 хүн амтай. Үүнээс: эрэгтэй 340, эмэгтэй 335 байна. 54824 мянган малтай. Үүнээс: Тэмээ-191, Адуу-6476, Үхэр-3260, Хонь-32373, Ямаа-21524

Билүүт буюу 5-р баг 258 өрхийн 961 хүн амтай. Үүнээс: эрэгтэй 483, эмэгтэй 478 байна. 25471 мянган малтай. Үүнээс: Тэмээ-72, Адуу-3422, Үхэр-2781, Хонь-9687, Ямаа-9509

Жаргалант 6-р баг 222 өрхийн 743 хүн амтай. Үүнээс: эрэгтэй 380, эмэгтэй 363 байна.84666 мянган малтай. Үүнээс: Тэмээ-158, Адуу-7357, Үхэр-6109, Хонь-38350, Ямаа-32692

Хадын булан 7-р баг 242 өрхийн 792 хүн амтай. Үүнээс: эрэгтэй 409, эмэгтэй 383 байна. 71067 мянган малтай. Үүнээс: Тэмээ-122, Адуу-10365, Үхэр-5956, Хонь-27736, Ямаа-26888

Алтан овоо 8-р баг 261 өрхийн 850 хүн амтай. Үүнээс: эрэгтэй 435, эмэгтэй 415 байна. 22227 мянган малтай. Үүнээс: Тэмээ-22, Адуу-2774, Үхэр-1993, Хонь-7940, Ямаа-9498

       Эрдэнэцагаан сум нь нийт 8-н багтай үүнээс 3 нь сумын төвд байрладаг бол 5-н хөдөөгийн баг. Сум нь  Хилийн цэргийн 0146-р анги, Бичиг хилийн боомт байрладаг. Эрдэнэцагаан сум нь Баруун-Урт хотоос 217 км, Улаанбаатараас 777 км зайтай. Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, 1,2-р цэцэрлэг, Цаг уурын өртөө, Онцгой байдлын Гал түймэр унтраах 47-р анги, Цагдаагийн тасаг зэрэг төсвийн байгууллагуудтай, 113 аж ахуй нэгжтэй.