Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Мэдээ, мэдээлэл

Онцлох мэдээ

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА
Сумын ИТХ-аас Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, Хяналтын зөвлөл, Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох сумын салбар чиглэлийг тус тус баталсаны дагуу 2022.11.01 өдрөөс эхлэн 2022 онд олгох зээлийн төслийг хүлээн авахаар боллоо.
Зээлийн Төсөлд тавигдах шаардлага, холбогдох баримт бичиг, ХХСангийн журам зэргийг ЗДТГ-ын ХЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяатай холбогдон авах ба Erdenetsagaan.su.gov.mn цахим хуудаснаас тус тус авах боломжтой.
Мөн ЗДТГ-аас 7 хоног бүрийн Лхагва гарагт 14 цагаас хүргэж буй " ЯРИЛЦЬЯ " цахим мэдээллийн цагтай хамт байж Хоршоо, ЖДҮ Төсөл, зээлийн талаар мэдээлэл авахыг урьж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР