Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Мэдээ, мэдээлэл

Онцлох мэдээ

ЭРДЭНЭЦАГААН СУМЫН “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР”-ИЙГ

ТЭМДЭГЛЭЖ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛСАН

ТУХАЙ АЖЛЫН ТАЙЛАН

 2022.04.29.                                                                                                                    Чоно-гол

НЭГ: 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ.

         Сумын хэлний бодлогын салбар зөвлөлийг  18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Төрийн мэдээлэл сэтгүүлийг захиалж Багийн Засаг дарга нар болон төрийн үййлчилгээний нэгдсэн төвд байршуулан иргэд, төрийн албан хаагчдын хэрэгцээг ханган судлах нөхцөл бололцоогоор ханган ажилласан

 ЕБС-ийн Багш ажилчид хүмүүн бичиг сонинг улирлаар захиалж мэдээ мэдээллийг авахын зэрэгцээ үндэсний бичгээ хэрэглээ болгохыг зорин  ажиллаж байна.

Дараахь уралдаан тэмцээнүүдийг нөхцөл байдалтай уялдуулан цахимаар зохион байгуулсан.

Үүнд: “Өв уламжлал, үндэс язгуур болсон бичиг соёл мину” зурагт хуудас шалгаруулах уралдаан:

МОНГОЛЫН БИЧИГ ҮСГИЙН ДУРСГАЛ  ном сурталчилах Чэлленж:

САЙХАН БИЧИГТЭН шалгаруулах цахим уралдааныг тус тус зохион байгуулж оролцогчдын тоо 84, цахим хандалт 4800 байна.

Монгол бичгээр хаяг хийх ажиллагаанд  ААНБ нийтдээ 1.0 сая төгрөг зарцуулсан байна.

Монгол хэл  бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх хамгаалах ажлын хүрээнд онлайнаар судалгаанд хамрагдан ажилласан.

Албан байгууллага, аж ахуйн нэгж болон нийтийн эзэмшлийн талбай, гудамжны хаягийг монгол бичгээр бичиж байрлуулах ажлыг эхлүүлэн 5 албан байгууллага, 3 аж ахуй нэгж дэлгүүр монгол бичгийн хаягтай болсон.

Сургуулийн 44 бүлгийн анги танхимын гаднах хаягийг монгол бичгээр бичиж байршуулсан.

Хүүхдийн 1,2 дугаар цэцэрлэг, ЗДТГ, Соёлын төв зэрэг байгууллагууд өрөө тасалгааг 100% монгол бичгэн хаягтай болгосон.

ЗДТГ Албан хаагчдын монгол бичгийг чадавхийг тодорхойлж үзэхэд огт мэдэхгүй хүн байхгүй анхан болон дунд шатны мэдлэгтэй байна.

Монгол бичгийн мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгоор Төрийн мэдээлэл сэтгүүлийг тогтмол уншиж судлаж байхыг зөвлөн сэтгүүлийг тогтмол захиалж өгч байна.

Соёлын төв болон боловсролын байгууллагаас зохион байгуулж буй уралдаан тэмцээнд тогтмол оролцдог албан хаагч төсвийн 15 албан хаагч байна. Албан хаагч бүр бие даан сурах монгол бичгийн дэвтэрээр хангагдсан.  

2-р цэцэрлэг ЕБС-н хэл уран зохиолын багшийг урин  “Монгол бичгийн сургалтыг 2 удаа явуулж  30 багш ажилтан хамрагдаж бүх багш ажилчдад монгол бичгийн үсэг нүдлэх даалгавар өгч үр дүнг тооцоход  багш ажилчдын 60 хувь нь монгол бичгийн цагаан толгойг нүдэлж тогтоосон ахиц гарсан.

Монгол бичиг – iii”  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  canva, powtoon, powerpoint , kinemaster программыг ашиглан 29 постер, 12 шторк боловсруулан цахим орчинд байршуулав. Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлагыг төрийн байгууллага болон аан-үүдээр гэсэн 10 гаруй албан байгууллагад  байршуулж ажилласан

2021 онд 5 төрлийн сургалтын үйл ажиллагаагаар нийт 1400 орчим иргэнд хүрч үйлчилсэн.

Байгууллага бүр албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг тодорхойлж үзэхэд 60% нь анхан шатны болон дунд шатны мэдлэгтэй байна. Албан хаагчдыг монгол бичгийн чадварыг нэмэгдүүлэх боломжоор хангаж ажиллаж байна. ЗДТГ-ын мэргэжилтэн БЗД,албан хаагчдад төрийн мэдээлэл сэтгүүлийг, сургууль,  хүмүүн бичиг хүн бүрийн бичиг сонинг улирлаар захиалж мэдээ мэдээллийг авахын зэрэгцээ, байгууллагууд Монгол бичгийн багшийг урин “Монгол бичгийн сургалтыг 2 удаа явуулж  30 багш ажилтан хамрагдаж  ажилчдад монгол бичгийн үсэг нүдлэх даалгавар өгч үр дүнг тооцсон.  “Жаахан шаргын нутаг” монгол бичгийн хичээнгүй бичгийн уралдаанд  Багаараа 3-р байр,  Монгол бичгийн таталган бичлэгийн төрөлд М.Мөнхнаран багш 3-р байр тус тус эзэлсэн амжилттай байна. Сургуульд Монгол бичгийн дугуйлан ажиллуулж байна.

Монгол бичиг болон угийн бичгийн сургалт зохион байгуулсан сургалтанд 55 иргэн хамрагдсан.

Монгол бичгийн Уран бичлэгийн уралдаан, Монгол бичгийн зурагт хуудас уралдааныг зохион байгуулахад 32 иргэний материал ирж тус бүр 3 байр эзлүүлж шагнаж урамшуулсан.

Монгол хэл монгол бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх хамгаалах ажлын хүрээнд онлайнаар судалгаанд хамрагдан ажилласан.

 “Сайхан бичигтэн-2021” цахим уралдаанд 55 суралцагч оролцсон. Соёлын төв, ЕБС зэрэг нь Монгол бичгийн өргөө, кабинетийг байгуулсан.

Хоёр: 2022 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын нэгэн хүртэл хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ.

Сумын “Хэлний бодлогын салбар зөвлөлийг Сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/64 тоот захирамжаар шинэчилэн байгууллаа.

“Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай удирдамжийг боловсруулан баталж 8 арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Үүнд дараахь ажлуудыг тусгав. Сум байгууллагаас зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг багийн иргэддээ сурталчилан, хамруулах,

Багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн болон төрийн бус байгуллага, Худалдаа үйлчилгээний бүх газрууд хаягаа Монгол бичигээр хосолмол болгох зар мэдээг хүргэж хэрэгжилтийг хангуулах- БЗД нарт, Үндэсний бичиг соёлоо дээдлэгч төрийн болон төрийн бус байгууллага, үйлчилгээний газар,шалгаруулах- Хэлний бодлогын салбар зөвлөл, Байгууллагууд албан хаагчдын Монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж сургалт зохион байгуулах- байгууллагын дарга нар, “Сайхан бичигтэн -2022” уралдаан зохион байгуулах- ЗДТГ, Төсвийн байгууллагуудын дунд “АСТ” тэмцээн тусгай удирдамжийн дагуу зохион байгуулна. Байгууллага бүрээс -5 албан хаагч, бүгд 40 албан хаагч хамрагдана- Хэлний бодлогын салбар зөвлөл, Бичиг соёлын өдөрлөг зохион байгуулна.

Үүнд: Нутгийн зохиолчдын уулзалт

           АХА-тэмцээн                                                                           

          Бичих, унших уралдаан

          Иргэдэд уран бичгээр үйлчилгээ үзүүлэх

Үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээнүүдийг оролцуулсан тусгай удирдамж гарна- Хэлний бодлогын салбар зөвлөл, /Удирдамжийг хавсаргав/

Төсвийн байгууллага бүр дараахь арга хэмжээг зохион байгуулав. Байгууллага тус бүрийн тайланг хавсаргав.Үүнд:

  1. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын газрын хамтран албан хаагчдын Монгол бичгийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нэг өдөрийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд 28 албан хаагч оролцож, тэдгээрт Монгол бичгийн үсэг,цахим хэрэглээнд ашиглах хичээл зэргийг хэвлэн өгсөн. Ажилчид бүгд нэг өдөр ажилдаа Монгол дээлтэй ирж, Монгол бичгийн түвшин тогтоох шалгалтыг “Хичээнгүй алдаагүй цэвэр” бичих, “Унших”, “Уйгаржин бичигээс Крилл монгол хэлэнд хөрвүүлэх” зэрэг хэлбэрээр авсан. 3 албан хаагч алдаагүй цэвэр бичиж 7 албан хаагч алдаагүй хөрвүүлсэн байна. Монгол бичиг огт мэдэхгүй албан хаагч байхгүй байлаа. Уг арга хэмжээнд манаач жолооч нараас бусад нь бүгд хамрагдсан болно. Мөн уг арга хэмжээтэй уялдуулан Монгол хэл бичигтэй холбоотой Хууль,эрх зүй, тогтоол шийдвэрийг сурталчилан албан хаагчдаар судлуулан АСТ тэмцээний асуулт хариултанд оролцуулах зорилгоор эрхзүйн сургалт сурталчилгааг хийж байна. Үүнд: Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг- 2003-105, Ерөнхийлөгчийн Зарлиг-2018-45, Засгийн Газрын Тогтоол 2020-96, Засгийн газрын Тогтоол 2022-07, Аймгийн Засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамж,

            “Сайхан бичигтэн-2022 уралдааны удирдамж”, “Үндэсний бичиг соёлыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай удирдамж”,”Үндэсний бичиг соёлыг угтсан нээлт”-ийн арга хэмжээний удирдамж зэргийг хавсаргав.

Description: C:UsersAdminDownloads279095449_3061662157479329_1963342787332783454_n.jpg

Description: C:UsersAdminDownloads279033946_4674764072627417_6380451507115656812_n.jpg

Description: C:UsersAdminDownloads278919735_468296128384977_510647127959693654_n.jpg

Description: C:UsersAdminDownloads279294330_429874558905381_7683799422474170657_n.jpg

Description: C:UsersAdminDownloads278940048_7192599794126988_2850715158080441489_n.jpg

                                      2.  ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Эрүүл мэндийн төвийн нийт  28 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын “Монгол бичиг”-ийн мэдлэгийн түвшинг тогтооход сайн-13 дунд-15 байна. Иймд цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг шат дараатай зохион байгуулах ажлыг ЕБС-ын монгол бичгийн багш нартай хамтран хэлэлцэж “Монгол бичгийн хөтөлбөр,төлөвлөгөө”-нд тусган  ажиллаж байна.          

Мөн байгууллагын Монгол бичигийн Цэвэр бичигтэн, Хурдан уншигч шалгаруулах тэмцээний удирдамж боловсруулан ЭМТ-ийн даргаар батлуулан 2022 оны 04 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Үүнд: Байгууллагын Сайхан бичигтэн“-ээр 1-р байр эх баригч, бага эмч Х.Отгонжаргал, 2-р байр их эмч А.Майцэцэг,  “Хурдан уншигч”-аар 1-р байр их эмч Г.Гантулга, 2-р байр сувилагч Г.Мөнх-эрдэнэ  нар тус тус шалгарч шагналыг сувилагчдын баяраар гардуулахаар боллоо. 

   Description: Description: C:UsersTOMOKODesktop279160129_1762663993903935_7442408393224347672_n.jpg  Description: Description: C:UsersDellDesktopzurag202096589592_608361170025190_8951751145345253376_n.jpg

  Description: Description: C:UsersDellDesktopzurag202095382500_572837266697415_4730027361163018240_n.jpg Description: Description: C:UsersDellDesktopzurag202095859012_1535738663275426_8112073730328363008_n.jpg Description: Description: C:UsersDellDesktopzurag202095295725_595692637971583_842187681667481600_n.jpg

Байгууллагын доторх  өрөө, тасалгааны хаягыг монгол бичгээр бичих ажлыг 2022 ондоо багтаан хийхээр ЕБС-ын Монгол бичгийн багшаар хаягын загваруудыг монгол бичгээр бичүүлж,  хэвлэлийн газарт илгээгээд байна.

                            3.  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

“Жаахан шаргын нутаг” уралдаанд үзгийн хичээнгүй  бичгийн төрөлд МХБУЗ-ын багш нар хамтран байгууллага дээрээ болон Хүүхдийн 1,2-р цэцэрлэгийн багш ажилчидтай 10 хоногийн хугацаанд хамтран ажиллаж өдөр бүр багш ажилчдын бичвэртэй танилцаж чиглүүлж ажилласан.

Байгууллагынхаа 89 багш ажилчидын дундаас 20 шилдэг багшийн бичвэрийг шалгаруулан хичээнгүй бичгийн үндсэн сургалтанд бэлдлээ.

Багш нарын эхний болоод эцсийн байдлаар үндсэн зурлага дээр тулгуурлан зохион байгуулсан.

Энэ удаагийн бичвэрээр ажлын байранд өөрийгөө болон бусдыгаа хөгжүүлсэн их ололттой ажил байлаа. Цаашлаад үндэсний бичгээрээ цэвэр сайхан бичих сонирхолтой маш олон хүмүүс бий болсон.

Мөн сургуулийн шилдэг ангийг сонгон хичээнгүй бичгийн бүтээл хийв.

Өв уламжлагчид клубын сурагчийн таталган болон бийрийн бичлэгийн бүтээлүүдийг хийж гүйцэтгэв.

Байгууллагын сайхан бичигтэн уралдаанд  дараах багш нарт  хичээнгүй бичгийн тигийн сургалт явуулж засан сайжрууллаа. Б. Ганчимэг,Р. Март, Б. Жаргалан, М. Оюунзул, Э.Амаржаргал, Б. Цэцэгдэлгэр, Х. Дашдулам, Б. Сарантунгалаг, Г.Сэргэлэнтуяа, Н. Оч , А.Анужин, Б. Өнөрцэцэг, Б. Ойдов  , Э.Анхцэцэг, Н. Нямбаяр, М. Амаржаргал,
Ц.Оюунтуяа А. Лхамравжих, Б. Нямгэрэл, Ц. Болортуяа

Бийрийн бичлэгийн төрөлд оролцож буй 10-р ангийн сурагч С.Тайван, Г. Нарансолонго, МХБУЗ-ын багш М.Мөнхнаран нарын  бүтээл

 

 
 

 

 
 

 

 

 

 

 
 


Таталган бичгийн төрөлд: сурагч Мөнхбаяр, Тайван, Хүсэлбат,

 
 


Жаргалмаа

 

 

 
 


                             

 

4. ХҮҮХДИЙН 1-Р ЦЭЦЭРЛЭГ:

 

 Монгол бичгийн түвшинг тогтоох судалгааг багш ажилчдаасаа авсан. Нийт багш ажилчдын 50%  нь анхан шатны үсэгээ мэддэг түвшин, 30% нь ахисан түвшин буюу уншиж, чээжээр бичиж чаддаг, 20% нь дунд шат буюу унших, бичих түвшинд байна.

  1. Монгол өв уламжлалын өдрөөр Монгол бичгээр “Урмын үг” бичиж үүдний самбарт байршуулсан.

 

  1. Монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонингийн №14 хэвлэлээс нэг бичвэр сонгон цэвэр бичсэн. Хүмүүн бичиг сонинг байгууллагын бүх ажилчид захиалан уншиж байна.

Description: C:UsersHPIntelGraphicsProfilesDownloads279310471_534523008278238_6788654235302861301_n (1).jpg

  1. “Үндэсний хэлээрээ өв тэгш уншицгаая” уншлагын тэмцээн зохион байгуулсан.

Description: C:UsersHPIntelGraphicsProfilesDownloads279055575_5004532256329570_3115210657300776052_n.jpg

“Алдаагүй бичигтэн” чээж бичгийн тэмцээн багш ажилчдынхаа дунд зохион байгуулсан.

 

Description: C:UsersHPIntelGraphicsProfilesDownloads279227436_407338544221966_3354355840718377566_n.jpg

5. ХҮҮХДИЙН 2-Р ЦЭЦЭРЛЭГ

Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 2-р цэцэрлэгийн “ Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд

  1. Байгууллагын бүх албан хаагчид өөрийн цахим хаягаа Монгол бичиг болгосон.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл бичгийн багш Л.Отнонтуяа 2 удаагийн Монгол бичгийн сургалтыг нийт давхардсан тоогоор 23 багш ажилтанд явуулсан. Сургалтаар багш ажилчдад тэг бичвэр болон үзгийн хичээнгүй бичвэрийн талаар сургалт хийж ахан шатны бичвэр болон ахисан түвшний бичвэр бичүүлж авч харьцуулан дүгнэлт хийсэн. Багш ажилчдын ахисан түвшний бичвэр болон анхны бичвэрээс 3 хүний харьцуулсан бичвэрийг БШУГ-ын Хэлний бодлогын зөвлөлийн ТИТЭМ АРТ- аас зохион байгуулж буй уралдаанд явуулсан.
  3. Байгууллагынхаа багш ажилчдын Монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох шалгалт авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
  4. Байгууллагынхаа багш ажилчдын дунд Монгол бичгийн цэвэр бичигтэн болон хэн сайн унших вэ? уралдааныг амжиллтай зохион байгуулсан. Нийт 19 багш ажилтан хамрагдсан.
  5. “ Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан байгууллагынхаа багш ажилчдыг Монгол бичгийн зурлага бичиглэлийн дэвтэртээ болгосон.
  6. Төсөвт байгууллагуудын дунд зохион байгуулагдах АСТ тэмцээнд 5 багш ажилчдыг оролцуулахаар бэлдэж байна.

 

 

    Тайлан бичсэн: Сумын ЗДТГ-ын

ХЭЗ,ДХ-хариуцсан мэргэжилтэн                                 Б.Энхтуяа.